# 6

754 63 1
                                    

Үүрийн 04:00 цаг. Харанхуй өрөөнд гэнэт гэрэл мэлсхийн туслаа. Үүнтэй зэрэгцэн хэн нэгэн ямар нэгэн зүйл гүд гүдхийн залгилах чимээ түнэр харанхуй чив чимээгүй орчинг цочооно... 

Имби хөргөгчний хаалга онгойлгон савтай сүү задлан залгилсан нь тэр байв. "

- Ёооё, ёстой хатаж үхэх шахлаа. Яасан халуун юм бэ?" гэсээр амаа гарынхаа ар талаар арчин сүүгээ таглав. Тэгэхдээ тэр нэгэн зүйлийг ажиглалаа. Сүүний хугацаа дууссан байв. Саяхан түүний шунамхайран залгилж талаас илүү хувийг нь хэдийн ходоод руугаа шилжүүлсэн савтай сүүний хугацаа заасан бичиг одоо түүнийг дооглон инээх шиг. Сүүний ч, махны ч тэр байтугай өглөө болгон будаж орой болгон арилгадаг нүүрний будагных нь ч хугацаа дуусдаг. Тэр үнийг багаасаа мэддэг байсан. Хоёр салаа гэзгээ годгонуулсан бяцхан охин байхдаа ээждээ тусладаг сайн охин байхын тулд өдөр бүр дэлгүүр гарахдаа хүнснийхээ хугацаа заасан бичгийг хэд дахин лавлан харж байж авдаг хашир охин байсан сан. Гэхдээ тэр хашир охин бараа бүтээгдэхүүний хугацаа дуусдаг гэдгийг л мэдэхээс биш хүний хугацаа дуусдаг гэдгийг мэддэггүй байжээ. Хүний хугацаа дуусдаг... 

Тийм ээ бүх зүйлийн хугацаа дуусдаг шиг хүний хугацаа ч мөн дуусдаг. Хэн нэгэн чиний хажууд үүрд эсвэл түр зуур тодорхой нэгэн цаг хугацаанд л оршин байхын тулд ирдэг. Тэр хугацаа нь дуусахад тэд өөрсдөө яваад өгдөг юм. Хугацаа нь дуусчихаад байхад "явуулахгүй" хэмээн чаргууцалдан зууралдвал тэр биш чи л өвдөнө. Яг л хугацаа нь дууссан сүү уувал дараа нь гэдэс чинь өвдөхтэй адил... 

Имби ахлах сургуулиа төгсөөд оюутан болсон жилээ цоо шинэ нэгэн хайртай учирсан юм. Амьдрана гэдэг өөрөө бэлэг бол хайрлаж хайрлагдана гэдэг нь амьдралын зүгээс өгч байгаа бас нэгэн бэлэг. Хязгааргүй их хайраа хүн бүрт түгээж халуун дулаан сэтгэлээр туслан явдаг байсан түүний хувьд эргүүлээд тэр их сэтгэлийг хэн нэгнээс авах болсон нь хамгийн том бэлэг байлаа. Эхийнхээ хайраар өлгийдүүлж өсөхдөө хэн нэгэн нүдэнд дулаахан хөвгүүний хайраар өлгийдүүлэн бөөцийлөгдөх цаг эрт хожим хэзээ нэгэн өдөр ирнэ гэж тэрээр зүүдэлж ч явсангүй. Нойроо харамлан сэрүүлгээ хойшлуулсаар хичээлээсээ хоцрох шахсан шинэхэн оюутан цүнхээ сугавчлан гэрээсээ гарч гүйсээр хөдлөх гэж буй автобусны зүг хөлийн хурд мэдэн харайлгаж бүдчин орж ирэхдээ хаалганы ойролцоо зогсож байсан нэгэн хөвгүүний хөл дээр гишгэж орхисон тэр мөчөөс энэ бүхэн эхэлсэн юм. 

Үүнээс хойш өглөө болгон түүнтэй автобусанд таардаг боллоо. Би үргэлж гартаа ном барин уншиж явах бол тэр байнга чихэвч зүүн явдаг байв. Хэн хэнийхээ талаар нарийн зүйл мэдэхгүй зүгээр л автобусанд таарсаар өнгөрсөн хоёр сар... Гэхдээ Имбибас ч гэж азтай байлаа. Тэр нүдэнд дулаахан залуугийн өмссөн дүрэмт хувцсан дээрээс нэрийг нь олж мэдэх боломжтой байв. Түнийг Ким Жундэ гэдэг ажээ.

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon