Ep-7 "Чадвал хөл хүнд бол!"

11.9K 760 75
                                    

За хайруудаа энэ хэсэг тэр чигтээ (+) шүү. Насаа мэдээрэй!!!

=====================

Түүнийг ингэж хэлэхэд нь гайхсан даа том харахад хаан доогтой нь аргагүй инээсээр дэргэд хэвтэн "хатантаан та их сонирхолтой хүн гэдгээ мэдэх үү?" гэж асуухад нь би асуултыг нь тийм ч сайн ойлгосонгүй.

Би "эрхэм дээдсээ, юу гэсэн үг үү?" гэж асуухад

Жунин "харин л дээ, юу юм бол? жишээ нь чи одоо ч энд байх хүсэлгүй байгаагаас чинь эхлээд ярих ёстой юм болов уу?" гэсээр намайг цоолох шахан аймшигтай ширтэнэ.

Би хурдхан өндийн суугаад "я-яалаа гэж дээ эрхэм дээдсээ, хаантай хамт байх дээдийн заяа байтал би яагаад хүсэхгүй гэж?" гэсээр толгой бөхийхөд тэр гараас татан өөр дээрээ хэвтүүлээд "үнэхээр тийм гэж үү? Пак сайд хааны гэр бүлд тийм ч дуртай биш тэр тусмаа надад үнэхээр дургүй. Бага байхаасаа л би үүнийг мэддэг байсан. Гэтэл тэр гэнэт л надад ийм хөөрхөн охиноо өгч байдаг. Үнэхээр хачирхалтай биш гэж үү?" гэсээр өөдөс ширтэхэд түүний амьсгал нүүрэн мэдрэгдэж байв.

Бидний дунд зай гээд байх зүйл бараг л алга. Тиймээс би маш их сандарч байна. Бас түүний гэнэт тавьдаг энэ аймаар асуултууд намайг хангалттай сандаргаж байв.

Юу гэж хэлэхээ мэдэхгүй сандарсандаа түүн рүү харж чадахгүй байтал. Тэр огцом эргэн миний дээр гараад "хариулахгүй байх шив. Би өөрийн бодлоо хэлье л дээ, танай аав надаас ямар нэг зүйл хүссэн болоод л чамайг надад өгсөн байх. Магадгүй эрх мэдэл юм болов уу? юу түүнийг хамгийн эрх мэдэлтэй сайд болгох вэ??? мэдээж угсаа залгамжлах ханхүү шүү дээ" гэж бага зэрэг шүдээ зуун чихэнд шивнэв.

Хамаг биеэр хүйт даах шиг л болж байлаа. Хоолой бага зэрэг чичрэн "эхрэм дээдсээ-" гэтэл

Жунин "энэ шөнө. . . зөвхөн энэ шөнө л чадвал хөл хүнд бол, чамд өөр боломж байхгүй. Бидний дунд дахин ийм эелдэг бөгөөд жинхэнэ шөнө болохгүй, боллоо ч гэсэн чи хөл хүнд болж чадахгүй гэдгийг баттай хэлмээр байна. Зөвхөн энэ шөнө л би чамд эхнэр шигээ хандах болохоор хүүхэдтэй болмоор байвал яг одоо л болох цаг нь хатантаан" гэж шивнээд үг дуугарч амжаагүй байтал уруулыг минь хүчтэй озон үнсэж эхлэв.

Өмнө нь ийм үнсэлт мэдэрч байгаагүй болохоор үнэхээр яах ёстойгоо мэдсэнгүй. Ядаж байхад ээжийн захисан түүний уруул дээр үнсэж болохгүй гэх сануулга улам бүр сэтгэлийг минь зовоож байлаа.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now