Ep-34 "Хатан ухаан алдчихлаа!!!"

8K 914 245
                                    

Бага хатны өргөө:

Хаан бага хатныг аван өргөөнд нь ирлээ.

Хаан "түүнийг хэвтүүл, бас хурдан оточ дууд" гэж хэлээд Инёоноос хол суув.

Хааны бараа бологчид бага хатны өргөөний гадаа хааныг хүлээн зогсоно.

Удалгүй бага хатныг хариуцсан ордны оточ яарсаар ирэв.

Хаан "бага хатан гэнэт ухаан алдчихсан. Тэр яачихсан байна түүнийг үзээд өг" гэж хэлээд цаг нөхцөөх мэт өөр тийш харан сууна.

Ордны оточ судас барин зүү тавилаа. Гэвч бага хатан ухаан ороогүй хэвээр.

Хаан "тэгээд яасан байна? сүртэй зүйл биш биз дээ?" гэж яарсан янзтай асуухад

Оточ доош ширтсээр "энгийн нэг ухаан алдалт гэж бодохгүй байна. Жирэмсний эхэн шатандаа явж байгаа болохоор хатны бие их эмзэг байгаа гэж мөхөс би бодож байна. Түүний сэтгэл санаанаас болсон байх. Хаантан бага хатанд ч бас анхаарал тавих хэрэгтэй гэж хэлмээр байна. Жирэмсний эхний саруудад хамгийн хэцүү байдаг болохоор ядаж хааны халамж байвал илүү дээр гэж бодно. Хатан удахгүй сэрнэ гэж найдаж байна. Хаан та их хатныг үнэхээр мундаг халамжилж асардаг шүү дээ. Түүн шигээ бага хатанд ч бас бага зэрэг халамж тавьсан нь ирээдүйн хааны удамд сайн нөлөөтэй хэмээн мөхөс би бүдүүн зүрх гарган танд зөвлөж байна" гэхэд

Хаан хөмсөг зангидан "ойлголоо, одоо тэгээд хатныг хурдан сэргээх арга байна уу?" 

Оточ "чи өөрийн зүгээр хийх зүйлсээ хийсэн зүү тавьсан байгаа. Хатан удахгүй сэрэх байхаа. Хаантан хатыг сэртэл хамт байж байсан нь дээр хэмээн бодож байна. Хэвлийд байгаа ураг хэдий томроогүй байгаа ч эцэг эхийн хайр халамжийг хамгийн ихээр мэдэрч байдаг гэж эртнээс ярьдаг шүү дээ. Хаан таны хайрыг мэдрээд хүүхэд илүү эрүүл саруул бойжих байхаа" гэв.

Хаан санаа алдаад "ойлголоо, чи явж эм тан ямар нэг хатанд хэрэгтэй юм бэлд, би сууж байя" гэж хэлэхэд

Оточ "ойлголоо эрхэм дээдсээ" гэсээр бөхийн гараад явлаа.

Хаан бага хатанд ойртсонгүй холоос харан суух ба өөр тийш яараад байгаа нь түүний сууж байгаагаас илхэн харагдана. Нүд нь хүртэл бага хатан дээр үл тусан дахин дахин хаалга руу харна.

Хаан хэсэг суусны дараа оточ анхилуун үнэрт ургамал уугиулсаар орж ирэх ба "хатны оюун ухааныг тайвшруулж хурдан сэргэхэд нь туслах болно" хэмээгээд хатны дэргэд тавилаа.
Энэ бүхнийг хаан нээх тоосон шинжгүй сууж байлаа. Гэтэл гэнэт хаалга онгойн хааны шадар тайган "хаантаан, э-эрхэм дээдсээ их хатан төрөх гээд өвдөж эхэлсэн гэнэ. Түрүүн ордон руугаа буцаж явахдаа ус нь гарсан гэнэ. Одоо ордны эх баригч тэргүүн оточ, дэд оточ бүгд их хатны өргөөнд очсон гэнэ" гэж хэлэхэд 

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now