Өвлийн сар дундаа орж хүйтний эрч нэмэгдсээр. Харин би Инёоны байнга шахуу сануулдаг хаан тэр хоёрын нууц хайр сэтгэлээс нь болоод бараг л хаантай харьцахгүй байгаа. Хаан өөрөө над дээр ирдэг боловч Инёоны хэлсэн үгс толгойд эргэлдэн итгэмээргүй байгаа ч үнэхээр би хааныг бариад зовоогоод байгаа бол яах вэ гэсэн таагүй бодол толгойд буун аль болох хаан эзэнд төвөг удахгүй байхыг хичээх болсон.
Гэвч хааяа үнэхээр бүгд үнэн мэт хааны үйлдэл Инёоны яриа таарах үе ч бий гэхдээ л би яаж чадах билээ дээ. Үнэхээр тэд бие биедээ дурласан бол миний хайр надад л үлдэх үнэ цэнэгүй зүйл болох нь мэдээж.
Гадаа хүйтэн байгалийн гамшиг их байхтай зэрэгцэн улсын хойд хил дээр дайн гарсан тул хаан ойрд над дээр ирээгүй. Тэр сайд нараа хуралдуулж. Цэрэг армиа бэлдэн дайны голомт руу явуулахыг нь явуулж эргүүлж татах нэгийг нь татна.
Сүүлийн сар гаруй үргэлжилсэн энэ дайнд манай улсын багагүй цэргүүд хохирч гурван ч тосгон дайны мөрд чирэгдсэн.
Хаан эзэн үнэхээр тэвчиж суухын аргагүй байгаа нь мэдээж. Өөрөө дайны талбарт тулалдаж явах сонирхолтой, басхүү илд л эргүүлэх гэж төрсөн мэт мундаг чадварлаг болоод ч тэр үү их цэргээ удирдан өөрөө дайнд мөрдөх талаар хэд хэдэн удаа шийдвэр гаргасан ч их хатан ээж, улсын томоохон сайд түшмэд эрс эсэргүүцэн хааныг ордонд үлдээсэн нь түүнийг багагүй бухимдуулж байлаа.
Миний хувьд гэдэс минь улам томорч байнга ордон дотор салхилан явж байдаг үе минь дуусан ерөнхийдөө хөдөлгөөн багассан гэж хэлж болно. Хүүхэд минь хоёр сарын дараа төрөх ёстой боловч одоо байгаа сар нь ч бас төрөх бүрэн боломжтой хэмжээнд очсон болохоор хаан эзнээс авахуулаад хэн хүнгүй надад илүү их санаа зовох болов.
Харин би эмэгтэй хүний зөн совин гэх үү тэр нэгэн сэтгэл доторх ухамсраараа өөрийгөө төрөх арай болоогүй гэдгийг мэдэрч байсан юм.
Хол явж чадахгүй тулгар том гэдэстэй над шиг хүн ордон дотроо хэд тойрон алхаад л амьсгаадан ядраад эхлэx юм. Гэвч гадаа агаарт зогсох дуртай зангаа тавьж чадахгүй битүү цагаан өнгөд будагдсан ордны үзэсгэлэнг ширтэн хэсэг зогсож байгаад дөнгөж өргөөндөө орон суухтай зэрэгцэн хаалга тар түр хийн дуугараад хаан гүйгээд ороод ирэв.
Хаан эзнийг ингэж гүйж байхыг хараагүй болохоор гайхаж сандарсан даа "юу болсон бэ эрхэм дээдсээ?" гэсээр дээш босоход
YOU ARE READING
/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱
FanfictionГол дүр: EXO KAI & PARK EUNBIN Төрөл: хайр дурлал Хааныг хороо!!! КайБинь цуврал үргэлжилсээр. . .