Ep-20 "Кёнхэ гэж үү?"

9.9K 930 87
                                    

Хаан миний биеийг тэнхэртэл хүлээнэ гээд хэдий хүнд шарх биш байсан ч тав хоног тосгонд саатлаа.

Тосгоны иргэд дээрэмчдийн гараас мултарч үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн жаргалтай байгаа.

Бас нууц худалдаа түүний ард байдаг Чусоны эрх мэдэлтэй хүмүүс болон гадаад дотоодын баян худалдаачид гэх мэт гол зохион байгуулагчдыг бүгдийг нь барьсан нь ёстой хувьсгал шиг л том зүйл болсон.

Энэ бүх хугацаанд Чусоны хилээр давсан үнэт зүйлс, давах гэж байсан үнэт зүйлс гээд их хэмжээний эд хөрөнгө хураан авсан болохоор улсын санхүүд ч бас маш том нөлөө үзүүлсэн болохоор үүний ачаар өлсгөлөн өвчинд нэрвэгдээд байсан маш олон хот тосгонд будаа эм тариа гэх мэт амин чухал хэрэглээг хангаж өгсөн нь сүүлийн жилүүдэд иргэдээс сонсоогүй их талархал бас хүндлэлийг олсон хэрэг байлаа.

Хаан эзний зарлигаар түүний нууц мөрдлөгөөр энэ бүхнийг барьсан гэдгийг иргэд мэдэж байгаа боловч хааныг өөрийн биеэр тулалдаж байж олж авсан ялалт гэдгийг мэдэхгүй байгаа.

Гэвч залуу хаан туршлага муу гэж шүүмжилж байсан иргэдийн бодол арай өөрчлөгдсөн гэж хэлж болно. Тэдний хаандаа, хаан төрдөө итгэх итгэл бүр нэмэгдсэн гэж хэлж болно.

Энэ үйл явдлыг хааны ордноос биш иргэдийн дундаас харах нь хаан эзэнд хамгийн том шагнал болсон мэт санагдсан.

=================

Өнөөдөр бид аяллаа цааш үргэлжлүүлэхээр хөдөлж байна.

Өрөөндөө бүх юмаа цэгцэлж дуусаад энд өнгөрөөсөн бяцхан дурсамжаа санан зогсож байтал Жунин "юу тэгтлээ бодов?"

Би түүнийг орж ирснийг анзаарсангүй. Түүн рүү нэг том хараад "хэзээ орж ирсэн юм?"

Жунин "таныг бодолд автсан ухаангүй байхад" гэв.

Би санаа зовсондоо "зүгээр л энэ тосгонд байсан хэдхэн хоногт маш чухал олон үйл явдал өрнөлөө. Хэдий аялал боловч та болон таны найзууд үргэлж ажиллаж байсан тиймээс их бахархмаар санагдсан" гээд инээмсэглэхэд

Жунин "гэхдээ л хатан таныг аюулд оруулсан шүү дээ. Дахиж хамаагүй хувцсаа солих хэрэггүй шүү язгууртны үнэтэй хувцастай байвал ядаж л жижиг дээрмийн бүлэг эсвэл ямар нэг солиотой амьтад хэр барагтаа ойртохгүй" гэсээр гараас атгалаа.

Би "ойлголоо, бас дахиж ганцаараа тэнэхгүй маш болгоомжтой байх болно амлаж байна"

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now