Ep-13 "Ах"

9.8K 863 47
                                    

Ийм аялал байдаг тухай юу ч мэдэхгүй байсан миний хувьд яг л шагнал шиг санагдаж байлаа.

Хааныг л хөнөөж байж гарч болох энэ гоёмсог шоронгоос хэсэгхэн боловч холдож болох нь, бодох төдий л дэндүү сайхан санагдана.

Аялал ямар болох эсвэл аяллын үед юу болох талаар мэдэхгүй боловч зүгээр л түр зуур ч гэсэн ордноос гарна гэдэг сайхан мэдээ байлаа.

Өргөөндөө орж ирээд амрах гэж байтал шадар ахайтан аялалд гарахдаа хамгийн эхлээд бэрийн гэрт буюу хаан эзэн манайд зочлох ёстой тухай айлдсан юм.

Гэхдээ хаан албан бус нууцаар явах санал гаргасан тул бид чухам яаж явах тухай мэдэхгүй байгаа ч төрсөн гэртэй буюу аав ээждээ ямар бэлэгтэй очмоор байгаа тухай минь асуулаа.

Үнэндээ надад ямар бэлэг байх сонин биш харин аавтай нүүр тулж уулзах болсон минь бага зэрэг таагүй санагдаж байна.

Аавтай уулзвал мэдээж хамгийн түрүүнд хааны харшлын талаар хэлэх ёстой болно. Уг нь анхнаасаа ийм зүйл хийх гэж орж ирсэн боловч яагаад ч юм нэг айдастай эргэлзээтэй санагдана.

Аавд юу гэж хэлэх ёстой вэ?

Зүгээр л юу ч бодохгүй аавын хэлсэн заавар бүрийг дагах уу?

Эсвэл бага зэрэг тунгаан бодох ёстой юу? гээд л дахиад түмэн бодолд автчих нь тэр.

Ордноос гарах нь сайхан байгаа ч аавтай уулзах уулзалт болон хэлэлцэх үгс минь намайг бодолд дарагдахад хүргэж байсан юм.

~~~~~~~~~~

Хоёр хоног дэндүү хурдан өнгөрлөө. Өнөөдөр бол аялалд гарах өдөр. Замын бэлтгэл болон бэлэг сэлт бүгдийн бэлэн болгосон тул хатны бус энгийн залуу бүсгүйн ханбуг өмсөөд их хатан ээжийн өргөө рүү явлаа.

 Замын бэлтгэл болон бэлэг сэлт бүгдийн бэлэн болгосон тул хатны бус энгийн залуу бүсгүйн ханбуг өмсөөд их хатан ээжийн өргөө рүү явлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аялалд гарахын өмнө хааны хамтаар их хатан ээжтэй салах ёс гүйцэтгэх ёстой.

Их хатан ээжийн өргөөнөөс очиход урьдын адил тайган айлтган би дотогш орлоо.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now