Инбинийг гэртээ харьж нэг хоноод эргээд хааны ордон ирэхийг тушаасан тул Пак сайд болон түүний албатууд Инбиний хамтаар эргээд гэр лүүгээ буцлаа.
Гадаа аль хэдийн нар жаргаж орой болж. Наргүй бүүдгэр тэнгэр үнэхээр гунигтай. Өнөөдөр түүний гадаа байх суулийн өдөр. Маргааш үд дунд гэхэд ордон руу орно. Бас хэзээ хүртэл гэдэг нь тодорхойгүй хугацаагаар ордонд амьдарна.
Инбинь "одоогийн хаан энэ суудалдаа удаан суухгүй юм чинь зүгээр дээ, магадгүй нэг жил эсвэл хоёр жил удлаа гэхэд таван жил л хааны ордонд хоригдох байх, тэгээд л дараа нь эрх чөлөөтэй болж худалдаа хийж гадаад улсаар аялна" хэмээн өөртөө шивнэн өөрийнхөө ганц үнэт эрдэнэ болох модон тоглоомыг энгэртээ тэвэрчээ.
Пак сайдын гэрийн гадаа ирэн цуваа зогслоо. Инбинийг сүйхнээс буухад Пак сайд их л сайхан ааштай байх ба "цаг харьцангуй эрт байна. Чи Хун хамгаалагчийг дагуулаад хотоор жоохон зугаалж байгаад ир дээ. Харин унтахаасаа өмнө надад бараалхаарай, хэлж захих хэдэн зүйл байна" хэмээн хэзээ ч байгаагүй эелдэг хоолойгоор хэллээ.
Инбинь "за ааваа, би оройтохгүй ээ" гэхэд
Пак сайд ханцуйгаасаа торгон ногоон ууттай зоос гаргаж ирэн "хааны ордон руу орох гэж байгаа хүнд ийм зүйл хэрэггүй байх л даа. Гэхдээ өнөөдөр чиний гэртээ байх сүүлийн өдөр болохоор хүссэн юмаа аваарай" гээд Инбиний гарт атгууллаа.
Инбинь "гэхдээ ааваа-" гэхэд
Пак сайд нүүр дүүрэн инээсээр "чи өнөөдөр бэлтгэл хийж байснаасаа хэд дахин сайн байсан тиймээс шагнаж байгаа юм" хэмээгээд тэгүүгээр нэг чанга инээнэ.
Энэ үед мэдээж ээж охин хоёр Инбинь рүү муухай харах ба амандаа ямар нэг зүйл бувтнах нь магадгүй түүнийг хараах хараал биз.
Инбиньд хэзээ ч хүсээгүй хааны ордон дэндүү давчидмаар санагдсан тул өнөөдөр эрх чөлөөтэй байх сүүлийн өдрөө ханатлаа агаар амьсгалж хүссэн зүгтээ эрх чөлөөтэй алхахаар шийдсэн нь энэ байв.
Инбинь хотын гудмаар энгийн иргэдийн эгэл жирийн амьдралыг харан инээд алдсаар алхах ба голын эрэг, гүүр, цэцэрлэгт хүрээлэн гээд хүссэн газраараа ханатлаа алхлаа.
Эцэст нь хойд аавынхаа өгсөн мөнгийг санан зах руу явлаа. Гадаа хэдийн шөнө болсон ч захын амьдрал хэзээ ч дуусахгүй. Яг л өдөр мэт хаа сайгүй өөрийн бараа наймаагаа худалдах гэсэн худалдаачид орилолдох ба ойр хавийн эмсийн хүрээлэнгүүд хаалгаа нээсэн тул хаа сайгүй эрчүүд хөглөрөх аж.
YOU ARE READING
/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱
FanfictionГол дүр: EXO KAI & PARK EUNBIN Төрөл: хайр дурлал Хааныг хороо!!! КайБинь цуврал үргэлжилсээр. . .