Ep-28 "Биднийг хүлээн зөвшөөр"

7.5K 786 95
                                    

Инёон өргөөндөө очин нэлээд бухимдсан янзтай "энэ муу Инбиний хүүхэд одоо чөтгөр шулам юм байхдаа. Яахаараа эрүүл байдаг байна аа. Хаан ч гэсэн юу вэ? дөнгөж сэрэхэд нь үнсэж тэврээд л бүр их хатан ээжийн дэргэд шүү" гэсээр өөрийн ширээн дээр байсан ном судрыг авч шидэхэд

Түүний шадар ахайтан "хатан минь тайвшир, уураа дарж хайрла. Ордны хана хаалга бүр нүд чихтэй гэдгийг санаарай. Та бол хааны залаад удаагүй шинэ хатан тиймээс яг одоо ихэс дээдсээс эхлээд энгийн муу шивэгчид хүртэл таныг ажиглаж байгаа гэдгийг яасан ч мартаж болохгүй. Ялангуяа их хатны дүү болохоор бүр ч их хүмүүсийн анхааралд байгаа гэдгээ санана уу. Үг хэлээ бодож байхгүй бол өөрийгөө ороож мэднэ шүү" гэж сануулахад

Инёон "ААА ёстой дургүй хүрч байна" гэсээр доош суулаа.

Уур нь одоо ч дарагдаагүй бололтой цээж нь оволзон хөмсөг нь зангирах аж.

Шадар ахайтан нь түүнд ойртон суугаад "уурлах хэрэггүй дээ харин ч одоо таны хөдлөх цаг. Их хатан хөл хүнд учир хаан эзэн эр хүний хувьд тэвчээр алдсан үе тиймээс эр хүний хүслээр нь дамжуулж хааны хайр энхрийллийг олж авч болно. Бас их хатан хөл хүнд эмзэг байгаа тул түүнийг хямрааж бие болон сэтгэлийг нь өвтгөх хамгийн амар биш гэж үү?" гэхэд

Инёон инээмсэглэн "Мин ахайтан таныг аав магтаад байсан оргүй байж. Таны хэлдэг зөв шүү. Одоо харин ч бүх юм миний талд байгаа биш гэж үү?" гэсээр илт тайвширсан харагдлаа.

Мин ахайтан "Ши авхай одоо ч гэсэн их хатны өргөөнд үйлчилж байгаа болохоор бид түүнээс цаг алдахгүй мэдээлэл авч байх боломжтой бас өөрсдийн хийлгэх ажлаа ч даалгаж болно. Угаасаа Ши авхай их сэргэлэн даалгасан ажил сайн хийдэг бүсгүй байгаа юм"

Инёон "сайн байна, тэгвэл Ши авхай хэд хоногоос надтай ирж уулз гэж хэлээрэй"

Мин ахайтан "тэгье ээ"

Инёон "өнөө маргаашдаа ямар нэг зүйл хийгээд хэрэггүй байх, хатан дөнгөж сэргэсэн болохоор бие нь дахин муудвал бидэнд буруу ирж мэднэ"

Мин ахайтан "хатан та аргагүй л их хатан болохоор заяагдсан ухаан билэг төгс юм. Таны айлддаг бүгд үнэн. Хатныг жоохон тэнхрэх хүртэл ямар нэг зүйл хийж болохгүй байх. Тэгээд ч хатан хэвтэрт байгаа энэ үед хааны хараа хяналт өсөх нь мэдээж"

Инёон "тийм шүү, харин энэ хэд хоног хааны анхаарлыг татах зүйл олох хэрэгтэй. Хаан эзнийг тулааны урлагт гаргуу бас хийц сайтай илд нум сумд нүд их унагадаг гэж сонсон"

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now