Ep-18 "Байцаана!"

7.6K 800 43
                                    

Хаан болон түүнийг дагалдан яваа цэргүүд эр эмгүй бүгд л хатныг хайж байлаа. Уул руу явдаг гудамжнаас хатны хатгуурыг олсон тул тэд уулыг бүрэн самнасан боловч хатныг олсонгүй.

Хаан үнэхээр бухимдсан харагдах ба найзууд нь ч гэсэн яах учраа олохгүй сандарсан харагдана.

~~~~~~~~~~

Инбиний талаас:

Толгой бага зэрэг өвдөн аажмаар сэрэхэд усны чимээ болон юм нүдэн чимээ гарлаа.

Арай гэж бүрэн ухаантай болон эргэн тойрноо харвал ямар нэг гяндан дотор байх ба хана нь чулуу юм. Тиймээс энэ агуй байх. Гэхдээ дотор талыг нь сайн тохижуулсан харагдах ба миний хоригдож байгаа өрөөнөөс гадна хоёр өрөө байх ба баруун талын өрөөнд дандаа залуу эрчүүд, зүүн талын өрөөнд залуухан бүсгүйчүүд байв.

Харин миний байгаа өрөөнд надаас гадна найман бүсгүй байлаа.

Би "би хаана байна аа? энэ юун газар вэ?" гээд л орилох шахам асуулаа.

Гэвч нэг ч хүн дуугарсангүй бүгд л айдаст автсан байдалтай бие биедээ наалдан сууж байв.

Би "уучлаарай, би яг хаана байна вэ? хариулаад өгөх хүн байна уу?" гэж дахин асуухад

Өрөөний нөгөө буланд сууж байсан бүсгүй хорссон гэмээр аймшигтай харцаар над руу ширтсээр "угаасаа харийн газар очиж зарагдаж, хэн нэгэн баяны өвөр дулаацуулах юм байж одоо хаана байгаа чинь тийм чухал байна уу?" гэж хэлээд хүйтэн инээмсэглэл тодруулах нь тэр.

Гэвч энэ бүсгүйн инээдийн цаана дүүрэн нулимс байгааг харж байсан юм.

Би "энд байгаа бүсгүйчүүдийг хил давуулж худалдах гэж байгаа юм уу? Харин эрчүүдийг нь?" гэж асуухад.

Зүүн талын өрөөнд байсан хөгшин биш ч бусдаасаа арай эгчмэд харагдах бүсгүй "харахад бидэнтэй л адилхан энгийн ард шиг байх юм гэтэл ааш зан нь гэж тэнгэрээс буугаад ирсэн мэт аашлах юм. Юу нь тийм ойлгомжгүй байна? цаана чинь байгаа эрчүүдийг боол болгон зарна. Бие хаа өндөр үнэд хүрэхээр залуус байгаа биз дээ. Харин наад өрөөнд чинь байгаа бүсгүйчүүд зарагдах бараа царай зүс бие хаа дажгүй бүсгүйчүүд харин манай өрөөнд байгаа бүсгүйчүүд энэ тамын газарт ажил хийх боолууд. Одоо ойлгосон бол амаа татаж үз" гэж ширүүхэн хэлэв.

Сонсох төдийд л бие арзайж байна. Тосгоны залуучууд байхгүй байсан нь ийм учиртай байж. Гэвч эцэг эх нь тосгоны иргэд яагаад энэ бүхнийг нуугаад чимээгүй амьдраад байдгийг ойлгосонгүй.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now