Ep-21 "Цаазаар авъя"

8.5K 757 85
                                    

Би хүртэл яахаа мэдэхгүй сандрах зуур хаантан юу ч болоогүй мэт "ойлголоо ноёнтоон" гэсээр цааш яван ачаагаа зөөж эхлэхэд бүх хамгаалагчид туслахууд сандран бараг л ачаагаа булаацалдах шахам нүд ирмэх зуур л бүх юмаа зөөж дуусгалаа.

Жүнмён "харж байна уу? хааяа ч гэсэн энэ хэдэн боолыг загнаж байсан нь дээр. Ямар ажилсаг байгааг хар л даа" хэмээн их л өөртөө бахдалтай хэллээ.

Кёнсүү бид хоёр ч худлаа шахуу амыг нь дагуулан "тийм байна" гээд өнгөрлөө.

Жүнмён "би ч төрөлхийн эзэн байх заяатай хүн шүү, иймэрхүү ноёд сайдаасаа айхаа болсон задарсан боолын учрыг олохдоо их сайн" гэсээр нүдээ ирмэлээ.

Би "хэ хэ харин тийм байна"

Кёнсүү ч бас худлаа шахуу инээсээр "т-тийм байна"

Жүнмён биднийг дагуулан буурчын газар руугаа орон бидний өрөөг зааж өглөө. Мэдээж Кёнсүү бид хоёрын байх өрөө томхон сайд ноёдын гэр шиг л тухтай бөгөөд тансаг өрөө байлаа.Гэтэл хааны өрөө энгийн боол шивэгчдийн ордог доод зэрэглэлийн өрөө байх нь тэр. Бусад хамгаалагчид туслахуудын нэгэн адил шүү дээ. Хэдий хуучин муу биш боловч биед тухгүй хатуу даргар даавуун хөнжил өнгөлж янзлаагүй энгийн л нэг модон тавилгууд.
Эзэн хааныг ийм байдалтай байлгаж болохгүй тул

Кёнсүү сэтгэсэн бололтой "Жүнмён, Кёнхэгын өрөөний дэргэд байгаа өрөөнд бие хамгаалагчийг нь оруулж болох уу? Кёнхэгын аюулгүй байдал шүү дээ" гэхэд

Жүнмён "зүгээр дээ тэр муу боолд арай гоёдох байх. Тэгээд ч энэ чинь найзынх нь буурчын газар шүү дээ. Юу гэж Кёнхэд аюул тохиолдох билээ. Тэгж их санаа зовоод байгаа бол би зөөгч хаалгачаас эхлээд харуул тулаанчид гээд буудлынаа бүх хүмүүст Кёнхэг харж байгаарай гээд захиад өгье" гэв.

Кёнсүү "гэхдээ манай Кёнхэ-" гэтэл үгийг нь таслан

Жүнмён "зүгээр дээ, тэр их зантай хүйтэн царайтай нөхрөөс илүү миний хүмүүс сайн хамгаалах болно. Хүсвэл тулалдах чадвар маш сайн эмэгтэй бие хамгаалагч өгсөн ч болно" гэж амыг нь таглав.

Кёнсүүгийн хийж чадах зүйл дууссан бололтой, одоо би л жүжиглэж үзэхээс.

Жүнмёны гараас бариад нүдээ тормолзуулан "ахаа гуйж байна ш дээ, Жунин бол энэ олон жилийн турш аюул түгшүүртэй бүх л газраар өөрийн амь насаа үл хайхран намайг хамгаалж ирсэн үнэнч хамгаалагч. Би түүнээс хол байж чадахгүй ээ. Жунинаас өөр хэнд ч итгэхээ байсан" гэсээр мөрөө сэгсрэн аль болох эрх найланхай хоолойгоор гуйлаа.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now