Намрын улирал дуусан өвлийн улирал ч хаяанд ирж. Хүү эсвэл охин гэдгийг минь мэдэхгүй ч одоо хүүхэд минь зургаан сартай эрүүл саруул бойжиж байна. Энэ хугацаанд миний мэдсэн мэдээгүй гээд нэлээд олон удаа намайг xорлох гэсэн үйлдэл гарсан байх. Тэр бүрийг хаан эзэн түүний албатууд таслан зогсоож намайг хамгаалсаар ирлээ.
Хүн бүр л хааны хатны хамгийн чухал үүрэн ханхүү төрүүлэх, хөл хүнд болох гэж аман дээрээ хэлдэг боловч угсаа залгамжлагч төрч хаан эзний байр суурь батжих тал дээр тийм ч олон хүн таатай байдаггүй бололтой.
Ордон дотор наашаа харж инээж цааш харан хумсаа ирлэх хүмүүс цөөнгүй гэдгийг мэдсэн юм. Аавын хувьд ч бас тэр миний хэлсэн шиг хаан эзнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэхдээ би ордноос огт гарахгүй болохоор түүний хаана юу хийж явааг мэдэхгүй юм. Ямар ч байсан тэр надтай огт харьцахаа байсан. Яг л арван жил өсгөж өгсөн харилцаагаа тасалсан мэт.
===================
Гадаа сэрүүхэн боловч цэлмэг сайхан өдөр байна. Ордны цэцэрлэгээр таашаан явсаар нэг л мэдэхэд хааны өргөөний гадаа ирсэн байлаа.
Тархи минь хэлээгүй ч хөл минь өөрөө хүрээд ирдэг болж. Саяхныг хүртэл бүрэн хүлээж зөвшөөрч чаддаггүй байсан надад одоо л бууж өгмөөр санагдаж байна. Үнэхээр л би хаан эзэнд татагдсан. Үүнийгээ үгүйсгэх гэсэн ч чадахгүй болсон мэт.
Өөрийн бүхэл насны эрх чөлөөгөөр сольж авсан хайр минь. Ордон гэх тансаг сайхан нь бүрдсэн газарт насаараа хоригдох ёстой миний амьдрал. Гэхдээ Ким Жунин... энэ хүн л дэргэд байвал ордонд өнгөрөөх миний амьдрал харамсах зүйлгүй мэт санагдана.
"Хатан та тулгар байж гадаа удаан зогсоод даарлаа ш дээ" гэх хааны дуугаар инээмсэглэн эргэж харлаа.
Би "зүгээр дээ өнөөдөр гадаа сайхан байна. Тэгээд ч юм бодож байгаад удаан зогссон гэдгээ анзаарсангүй" гэхэд
Хаан худлаа уурлаж байгаа дүр үзүүлээд "хэргээр миний өргөөний гадаа ирж удаан зогсоод, намайг гэмшүүлэх гэж тэр үү? ажил ихтэй хатандаа анхаарал муу тавьж байна гээд" гэсээр чухал харахад
Би "яалаа гэж дээ, зүгээр л өөрийн мэдэлгүй энд хүрээд ирдэг болж" гэсээр хааныг сугадахад
Хаан гараас атган "бүр даарчихсан байна, дараа намайг өргөөндөө байхгүй бол дотогшоо ороод хүлээж байгаарай" гэсээр намайг хөтлөн дотогшоо орлоо.
YOU ARE READING
/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱
FanficГол дүр: EXO KAI & PARK EUNBIN Төрөл: хайр дурлал Хааныг хороо!!! КайБинь цуврал үргэлжилсээр. . .