Анхаар энэхүү хэсэг нь нэмэх хэсэг бөгөөд өгүүллэгийн гол утга санаанд нөлөөлөх чухал хэсэг гарахгүй тул бага насны уншигчид минь энэ хэсгээ алгасаад дараагийн хэсгээсээ уншаарай!!!
==================
Хааны эсэргүүцэх гээд ч хэлэх үг хийх үйлдэлгүй болсон тул бууж өгөн түүний мэдэлд бүхнийг үлдээлээ. Түүний гүн бөгөөд учир битүүлэг үнсэлт тааламжтай мэдрэмжийг төрүүлж байсан нь хачин.
Түүний үнсэлтэд уусан хэсэгхэн зуур бүхнээс тасарчих мэт л боллоо. Түүнийг уруулаа зөөлөн салгахад яах учраа олохгүй зүрх түргэн цохилон амнаас үг гарсангүй. Ичих догдлох, бас болох зүйлийг мэдэж байгаа хирнээ яах бол? гэсэн хачирхалтай хүлээлт, мэдээж энэ бүх бусармаг бодлыг зэрэгцээ өчигдөр хийсэн хэрэг минь ч толгойд эргэлдэнэ. Би тийм ноцтой хэрэг хийсэн байхад яагаад хаан намайг ингэж шийтгэж байгаа юм бол? толгой авсан ч болохоор хэрэг шүү дээ.
Ийнхүү маш олон бодолд дарагдсан байснаа хааныг үг хэлэх үед л мэдлээ.
Жунин "хатан та юунд бодолд дарагдав? шийтгэл гэж хэлсэн болохоор хэцүү байна уу? эсвэл угаас надад ойртох дургүй байна уу?" гэж шулуухан бөгөөд ширүүн асуултыг тавих нь тэр.
Би хурдхан толгой сэгсрээд "я-яалаа гэж дээ эрхэм дээдсээ, би таны хатан байж хэрхэн таныг үл хүндэтгэх билээ. Зүгээр л тийм том хэрэг тарьсан байхад ийм шийтгэл өгч байгаа нь..." гээд сандарсандаа уруулаа хазахад
Хийсэн үйлдэл бүрийг минь нүд салгахгүй ширтэж байсан хаан эзэн инээмсэглэн "яасан энэ шийтгэл тийм хөнгөн санагдаад байна уу? дахин дахин ийм шийтгэл авмаар байна уу?" гэж шоолох мэт асуухад
Би сандарсандаа нүдээ томруулсаар "ү-үгүй ээ, хэрэггүй! биш ээ хангалттай хүнд байна. Дахиж хийнэ гэсэн юм биш, зүгээр л танаас өөр хүн байсан бол намайг эрүүдэж тамлаж аль эсвэл амийг минь авсан байх байсан. Гэтэл та тэгээгүй. Би хийсэн үйлдлээ буруу гэдгийгсайн мэдэж байхад таны шийдвэр" гээд цааш ярьж чадсангүй харцаа бурууллаа.
Хаан миний эрүүнээс барин өөр лүүгээ харуулаад "зүгээр дээ, чиний хэлснээр бид хаан хатан гэхээс илүү эхнэр нөхөр хоёр тийм болохоор би ийм шийтгэл олсон. Мэдээж чамд эргэлзэж бас хардаж байна гэхдээ тэнгэр өөд одсон хаан аав минь хатан ээжийг минь өөрийн хатан гэхээс илүү эхнэр гэж хандсан дурсамжууд нь миний сэтгэлд тод үлдсэн болохоор би ч бас өөрөө тийм дурсамж бүтээхийг хүссэн юм" гээд нүд рүү минь ширтэхэд чин үнэнийг өгүүлэх шиг.
YOU ARE READING
/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱
FanfictionГол дүр: EXO KAI & PARK EUNBIN Төрөл: хайр дурлал Хааныг хороо!!! КайБинь цуврал үргэлжилсээр. . .