Ep-36 "Жинхэнэ хаан удахгүй тѳрнѳ"

8.2K 782 146
                                    

Бие минь их ядарсан бололтой. Зүгээр хэвтэж байгаа ч гэсэн ядраад байна. Гэвч хааны шивнэсэн үгс зүрхэнд минь сийлэгдсэн болохоор миний зүрх намайг амьдруулсан байх.

Би баяртай байна. Хаан эзэн энэ олон сарын турш ярьсан удам залгах ханхүүг нь тѳрүүлж ѳгч чадсандаа үнэхээр баяртай байна.

Хаан оточ дуудсан тул удсангүй оточ асрагч ахайтан авхай нар гүйлдэн орж ирлээ. Тэд миний биеийг муудсан гэж сандарсан бололтой. Нүдээ нээн хэвтэх намайг харан байж боломгүй юм харсан мэт л бүгдийнх нь нүд орой дээрээ гарах шахан том харна.

Хаан "Юугаа хийгээд байгаа юм? хатны биеийг үзээч"  гэж хэлэхэд

Их оточ сая л ухаан орох мэт миний ѳмнѳ суугаад судас барилаа.

Нэлээд удаан судас барин суулаа. Бас нүд ам гарын алга, арьс гээд л юм бүгдийн шинжин үзэх шиг.

Хаан "яасан бэ? ямар нэг юм хэлээч дээ" гэхэд

Отчийн нүүрэнд инээмсэглэл тодрон "хатны судасны цохилт хамаагүй тод байна. Бас мѳхѳс миний үзсэнээр одоо хатны амь насанд аюулгүй ээ. Мэдээж хүндрэлтэй тѳрсѳн болохоор тэнхрэх гэж хэсэг хугацааг авах байх эм тангаа сайн ууж шим тэжээлтэй сайн хоол идвэл хурдан тэнхэрнэ. Эзэн хаанд баяр хүргэе" гэсээр бѳхийхѳд

Ѳрѳѳнд байсан хүмүүс бүгд "ЭРХЭМ ДЭЭДЭСТ БАЯР ХҮРГЭЕ. ХАТАНД БАЯР ХҮРГЭЕ ЭРҮҮЛ САРУУЛ АМАРЖСАНД" гэсээр баяр хүргэлээ.

Намайг ухаан орсон болохоор оточ ч ѳгч байсан тангаа ѳѳрчлѳн бас хоолны жагсаалт гарган ордны гал тогоонд тусгайлан ѳглѳѳ.

Олон хүмүүс гарч арай гэж хаан бид хоёр үлдэхэд би сая л хүслээ хэллээ. Мэдээж хүсэл минь бяцхан үрээ харах байсан юм.

Би "эрхэм дээдсээ, хүүгээ . . .хүүгээ хармаар байна" гэхэд

Хаан "мэдээж тэгэлгүй яах вэ одоохон" гэснээ "гадаа хүн байна уу? ханхүү аваад ир" хэмээн тушаалаа.

Ханхүү ирж амжаагүй байхад миний хоол буюу тамир сэргээх шѳл хүрээд ирэв.

Хаан "алив жоохон шѳл уучих. Одоо шууд их хооллож чадахгүйг мэднэ гэхдээ хурдан эдгэхийн тулд сайн хооллох нь чухал" гэсээр хаан ѳѳрѳѳ халбагадан ѳгѳх ба бүр шѳлийг үлээж ѳгнѳ.

Бас би шууд босож суугаад хооллож чадахгүй байсан болохоор хаан намайг тэврэн ѳѳрийгѳѳ налуулах маягтай суулгаад шѳлийг бага багаар ѳгнѳ.

Яг үнэнийг хэлэхэд юм идэж чадахгүй байсан юм. Гэвч эрүүл мэнд бас хаан хүү хоёроо бодон хэд халбагадлаа.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now