"хатантаан өглөөний зоогоо барина уу?" гэх дуугаар хүчээр нойрноосоо сэрлээ. Гэвч ямар ч хувцасгүй нүцгэн байгаа тул дээшээ хальт өндийгөөд хөнжлөөрөө биеэ ороон суулаа.
Гэвч хаан дэргэд байсангүй. Су ахайтан намайг сэрээж байна гэхээр бүр өдөр болоогүй байх ёстой гэтэл хаан явсан байна. Яах аргагүй шөнө хамт унтсан юмсан. Хэзээ явсан юм бол?
Би "хаантан явсан байна тийм үү?" гэж үгээ зөөж ядан асуухад
Сух ахайтан "тийм ээ эрхэм дээдсээ, хэдийгээр анхны өглөөний зоогоо хамт барих ёстой боловч хаан эзний бие чилээрхүү байна гээд өөрийн өргөө рүүгээ буцсан. Хатан таныг амгалан нойрсож байсан болохоор бүү сэрээ хэмээн тушаасан билээ" гээд бөхийлөө.
Үүнийг сонсоод л хааны бие өвдөөгүй гэдгийг хангалттай мэдэж байсан юм. Тэр өчигдөр тодорхой хэлсэн шүү дээ. Зөвхөн өчигдөр шөнө л миний нөхөр байна гэсэн. Харин одоо шинэ өдөр эхэлсэн байна. Тийм байхад яах гэж надтай зоог барих билээ.
Би "ойлголоо, би их унтсан уу?" гэж асуухад
Су ахайтан инээмсэглэн "тийм ээ эрхэм дээдсээ, хатан хүн өглөө бүр эртлэн босож хаан эзэн, их хатан ээжид бараалхах ёстой боловч өчигдөр шөнө эрхэм дээдсийн хувьд чухал шөнө байсан болохоор их хатан ээж таныг тухтай амраа хэмээн айлдсан билээ. Хаантан ч бас сэрээх хэрэггүй гэж сануулсан. Хатан та их ядарсан биз дээ? тамир тэнхээг тань нөхөх тусгай зоог бэлдсэн байгаа" гэв.
Би бага зэрэг ичсэн ч "за" гэсээр дээш босох гэтэл бөгсөн бие минь үнэхээр өвчтэй таагүй байдалтай байх нь тэр. Магадгүй хаантан өчигдөр хэд хэд давтагдсан тэр зүйлийн ихэнхийг нь нэлээд ширүүн хийсэн болохоор тэгсэн юм болов уу ямар ч байсан алцай хэсэг минь нэлээд өвчтэй байгааг мэдэрлээ.
Өрөөнд байх шивэгчин ахайтан нараас санаа зовон яаж аятайхан босохоо мэдэхгүй байтал
Сух ахайтан "юугаа хараад байгаа юм, хатанг хувцсаа өмсөхөд нь тусал, хатан ядарсан байгааг харахгүй байна уу?" гэж зандрахад хоёр шивэгчин охин гүйж ирэн дотуур хувцас, дотор ханбуг болон бэлдэж тавьсан шинэхэн ханбугыг өмсүүлж өгөв.
Орноосоо босон зассан ширээний ард суух хүртэл нэлээд өвдөлт мэдэрч байсан болохоор өөрийн эрхгүй ярвайсан бололтой.
Су ахайтан "анхны шөнө тань байсан тул өвдөж байгаа байх. Ордны отчийн газраас өвчин намдаах тос явуулсан байгаа. Зооглож дуусаад тосоо түрхүүлээрэй" хэмээх нь тэр.
YOU ARE READING
/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱
FanfictionГол дүр: EXO KAI & PARK EUNBIN Төрөл: хайр дурлал Хааныг хороо!!! КайБинь цуврал үргэлжилсээр. . .