Ep-38 "Бүгд алга болчихсон..."

7.9K 928 231
                                    

Пак сайд байж гэх үгийг сонсоод анхнаасаа гадарлаж, биш ээ мэдэж байсан хирнээ. Яг түүний нэрийг дуудах энэ мөчид цочирдож яах ёстойгоо мэдэхгүй болж байна.

Би "а-аав уу?" гэж ээрсээр асуухад

Бэкхён "тийм ээ таны аав. Энэ удаад бид хөдөлшгүй нотлох баримтуудыг цуглуулсан. Хатныг хорлох гэсэн сахиусыг ч бас Пак сайд захиулж явсан байсан. Xатны өргөөнд сахиусыг тавьсан авхай хэргээ хүлээсэн. Энэ хэрэгт бага хатан ч бас хамаатай. Бид сахиусыг өгсөн бөөг хайж очсон боловч ор мөргүй алга болчихсон байсан. Гэхдээ нэг тэмдэглэл олсон" гэв.

Хаан "тэмдэглэл гэнэ ээ? ямар тэмдэглэл? юу байсан юм?" гэж асуухад

Бэкхён "Үнэхээр сонин. Яг ямар бөө гэхээрээ тийм тэмдэглэл хөтөлдөг байна аа үнэхээр мэдэхгүй юм. Яг л дэлгүүрийн бүртгэлийн дэвтэр шиг. Хэнд ямар сахиус өгснөө нарийн бичсэн байсан. Бүр нэр ус хамаг юмтай. Хэзээ өгсөн ямар сахиус өгсөн гээд л хамгийн гайхмаар нь хэдэн зоос авсны хүртэл нарийн тэмдэглэсэн байсан. Ёстой хачин. Би ийм тэмдэглэл хөдөлдөг бөө анх удаа л харж байна. Бид одоо ч бөөг хайж байгаа гэхдээ ч олохгүй байсан ч хамаагүй дээ. Олсонтой нь тэнцэхээр тэмдэглэл нь байгаа юм чинь" гэх нь тэр.

Хаан инээмсэглэн "сайн байна. Ямар удаан хүлээж ямар олон зүйлийг тэвчсэн билээ дээ. Одоо л нүүр бардам барьж болох нь. Пак сайдад ч бас дахин хойш суух шалтгаан байхгүй болсон. Энэ л биднийг хүлээж байсан зүйл шүү дээ" гэж хэлэхэд өөрийн эрхгүй дотор сонин болж хааны өмнөх гэмшил төрнө.

Үнэндээ би ч бас хааныг удаан зовоосон тэр зүйлийнх нь нэг хэсэг шүү дээ. Хэдий талаас нь больсон боловч тэр хүнтэй нийлэн хааныг хөнөөх гэж байсныг минь мэдвэл яах бол? хааны царайг харах эрхгүй мэт санагдана. Би үнэхээр муу хатан бололтой. . .

Миний энэ байдлыг Бэкхён анзаарсан бололтой надад хандан "хатан эгч минь энэ хэдий танай гэр бүлийн асуудал боловч яг одоо та хохирогч, тэр хүмүүс танаас урвасан. Таныг алахыг хичээсэн. Таны аав урвагч. Мэдээж гэр бүл чинь болохоор хэцүү байгааг мэднэ. Тэднийг ор мөргүй март гэж хэлэх ч эрх бидэнд байхгүй. Гэвч бодит үнэн нь тэд таныг хаясан. Таныг үгүй хийхийг хүссэн. Одоо таны дайсан. Үүнийг та ойлгох хэрэгтэй" гэв.

Хаан ч бас үг нэмэрлэн "Тийм шүү, таны гэр бүл л урвасан. Хатан та тийм биш шүү дээ. Та харин ч хохирогч. Одооноос би таны гэр бүл. Би тантай хамт байх болно. Тиймээс тэдгээр хүмүүсийн өмнөөс шаналах хэрэггүй. Тэд Чусон улсад хангалттай их муу зүйл хийсэн. Одоо түүнийхээ төлөөсийг өгөх ёстой ойлгосон уу?" гэсээр над руу ширтэнэ.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now