Ep-6 "Анхны шөнө"

11.6K 964 116
                                    

Жоохон + байгаа шүү!

==================================

Хуримын ёслол дууссан тул ирсэн зочид доо зориулсан наадам цэнгээн эхэллээ. Чусоны өнцөг булан бүрээс шилж авч ирсэн. Авьяастнууд өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж баяр наадам үнэхээр нүсэр том болж байлаа.

Яг одоо надад төрж байгаа мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд бага зэрэг хэцүү л юм. Баярлаад сууж байх ёстой юу үгүй юу гэдгээ ч мэдэхгүй байна.

Дэмий л чимээгүй сууна. Хаан харин эсрэгээрээ их л таатай наргиж цэнгэж байгаа харагдана. Ширээн дээр байсан сархдаас гурав дөрвөн удаа ууж байгаа харагдлаа.

Ноёд сайдууд ч сайн ууж байна. Аав их л баяртай байгаа бололтой дахин дахин над руу харан инээсээр хундага өргөнө.

Хурим хийсэн бүсгүйн хувьд баярламаар боловч аав хаан хоёрыг харах бүрд ирээдүйд хийх аймшигт нүгэл минь толгойд эргэлдээд инээмсэглэж чадсангүй.

Хаан хуримд ирсэн гадаад дотоодын зочидтой хундага тулган зарим нэг гадаадын ханхүү гүнж, ван, ноёдтой уухад нь би бас хундага өргөнө.

Их хатан ээж маш их баяртай байгаа бололтой хаан бид хоёр руу харан инээмсэглэхэд би ч бас хариу инээлээ.

Баяр наадам нэлээд удаан үргэлжилж байна. Гэвч дуусах болоогүй бололтой.

И ахайтан "хаантаан, арга билэг нийлэх анхны шөнө иржээ. Хатан та хоёр хойд ордон руу заларч хайрла" хэмээхэд хамаг биеийн үс арзайх шиг л таагүй мэдрэмж төрүүлнэ.

Хаан дээш босон хундага өргөөд "хуримын ёслолд минь хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдэд нь талархаж байна. Цаг нэгэнт орой болсон тул хатан бид хоёр амрах ордон руугаа явлаа. Та бүхэн хүссэнээрээ наргиж цэнгээрэй" хэмээн хундага өргөхөд

Ирсэн зочид бүгд "ХААНТНЫ ИВЭЭЛ ХЯЗГААРГҮЙ БИЛЭЭ" хэмээн хундага өргөлөө.

Жунин "явж анхныхаа шөнийг өнгөрөөх үү хатантаан" хэмээн надаар тоглох мэт хачин инээмсэглэл тодруулахад би зүгээр л толгой бөхийгөөд түүнийг даган ширээнээс бослоо.

Хаантан бид хоёр хойд ордон руу явах зуур хаан Чанёолд хандан "бүх зочид нэлээд согтсон байна. Ордны хамгаалалтыг гурав дахин нэмэгдүүл энэ шөнө ямар нэг зүй бус хэрэг гараасай гэж хүсэхгүй байна" гэхэд

Чанёол "мэдлээ эрхэм дээдсээ" хэмээн бөхийгөөд цааш яваад өгөв.

====================

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now