Ep-30 "Хѳл хүнд бол!"

7.3K 805 117
                                    

Хѳлѳѳ зѳѳж ядсаар ѳргѳѳ рүүгээ алхах би саяхан л олон зүйлсийг бодон итгэл дүүрэн байсан сан.Гэтэл одоо сэтгэл дотор минь юу ч үгүй болон хоосорсон мэт санагдаж байна.  Нүдэнд нулимс хуран дахиад л уйлах нь гэхдээ би хүүхдээ бодох ёстой. Түүнийг хангалттай их зовоосон шүү дээ. Дахиад гэдэс хатууран ѳвдѳж эхлэх юм бол яах болж байна гэж бодон ѳѳрийгѳѳ хүчээр шахуу тайвшруулах гэж хичээнэ.

Үргэлж алхдаг энэ зам хэзээ ийм урт, хэзээ ийм хүйт даам болсныг үнэхээр мэдсэнгүй. Ордон руугаа очих зам минь дэндүү урт болчихсон юм шиг санагдаж байна. Хѳл чилж  нуруу ч гэсэн ѳвдѳѳд байх шиг ер нь л сэтгэл ѳвдѳѳд байгаа болохоор тэр юм болов уу бүх зүйл бүтэхгүй хэцүү мэт санагдана.

Арай гэж ѳргѳѳндѳѳ ирээд шууд л орондоо орон хэвтлээ. Мэдээж нойр хүрэхгүй байна нүдэнд саяхан харсан зураглал минь харагдах шиг ѳѳр зүйл бодох гэсэн ч тэдний тэврэлдээд сууж байсан тэр зураглал. . .  Би үнэхээр муу хатан бололтой одоо үед энгийн ард л биш бол эр хүн бүр их бага эхнэр зугаацдаг хүүхэнтэй байдаг шүү дээ гэтэл би хааныг ганцаараа ѳмчилсѳн мэт л бодож байж. Тэнэг юм ... хааныг ѳѳр хүнд сэтгэл татагдаж болохыг мэдэж байж тийм их итгэл найдвар тавьдаг би л ѳѳрѳѳ тэнэг юм. Ѳѳрийгѳѳ зѳвхѳн түүнийх гэж боддог шигээ түүнийг ч бас тийм байлгах гэж хичээдэг мангар юм.

=================

Хааны ѳргѳѳнд очсон тэр ѳдрѳѳс хойш нэлээд хэд хоног ѳнгѳргѳѳ.Гэвч сэтгэлд тээглэх тэр шаналал хэвээрээ байсаар. Яах ёстойгоо мэдэхгүй байна. Яавал энэ бүгдэд дасаад тэр хоёрын юу хийх яах нь хамаагүй сэтгэлд амар болох юм бол.

Хааныг бага хатантай сайн байгааг мэдэх боловч түүнийг санаад байна. Бас бодохгүй байж чадахгүй нь. Түүнд үнэхээр эргэлт буцалтгүй дурласан бололтой.

Гэхдээ тэр уурлаж гардаг ѳдрѳѳсѳѳ хойш дахиж миний ѳргѳѳнд ирээгүй. Хааяа нэг түүнийг Инёонтой явж байгааг хардаг юм. Гэвч хаан над дээр ирэхээ байсан нь түүнд амар байгаа бололтой.

Ѳнѳѳдѳр гадаа сайхан байна. Ѳмнѳх ѳдрүүдээ бодвол илүү эрч хүчтэй байгаа боловч ѳѳрийн ордноос гарах хүсэл тѳрѳхгүй байна. Хааныг хармаар байгаа боловч түүнийг дахиад л Инёонтой байгааг нь харчих юм шиг санагдаад айгаад байна.

Ѳѳрийн ордон дотроо тойрон алхана. Гэдэс бүр том болсон болохоор жоохон алхаад л нуруу чилж байна. Нуруугаа даран хэсэг алхлаа.  Ханна намайг сууж амрахыг санал болгоход сая ядарснаа мэдэх шиг тухлан суулаа.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now