Ep-14 "Хөнжилд ор"

9.9K 889 65
                                    

Голын хөвөөнд зоог бариад бид цааш хөдөллөө. Кёнсүү бид хоёр сүйх дотор явах ба хаан нэгэнт миний хамгаалагч болж байгаа тул гадаа морь унан явна. Аан бас Бэкхён ч бидэнтэй нэгдсэн гэхдээ тэр Кёнсүүгийн бичээч буюу номын хүн болж байгаа.

Кёнсүү бид хоёр үг дуугарахгүй хэсэг явлаа.

Кёнсүү түрүүлж ам нээв "ордноос гарах сайхан байна уу? бид нэлээд удаан аялна бас олон газарт очиж үзэх байх. Хатан хэдий төрийн эх дээд заяат хүмүүн боловч ордноос хүслийн зоргоор гарч үл болох нэгэн тиймээс энэ аялал танд өөрийн хаант улсаа үзэх бас амрах маш том боломж болно" гэв.

Хатуу үнэн гэвч үүнээс илүү хүнд зүйл нь хаан эзнийг хөнөөж байж эрх чөлөөгөө олж авах миний хувь тавилан.

Өөрийн эрхгүй санаа алдахад Кёнсүү сандарсан бололтой "таныг насаараа ордонд хоригдоно гэж хэлээгүй юм шүү. Зүгээр л хатан ордноос гарах боломж цөөн байдаг. Мэдээж төрийн том ёслол, элчийн уулзалт гэх мэт төрд хамаатай хэргүүдэд хааяа хааныг дагалдан явах боломжтой" гэж сэтгэл засах гэсэн бололтой хурдхан хэллээ.

Би энэ удаад инээмсэглээд "сайн мэдэж байгаа, бас энэ аялал надад өгсөн шагнал шиг л байна. Би аялах үнэхээр дуртай. Өөрийн төрсөн нутаг, очиж үзээгүй овог аймаг бүр цаашлаад хилийн чандад байгаа бусад гүрэнд очиж үзэх миний мөрөөдөл байгаа юм. Гэхдээ одоо тэр мөрөөдлийн нэг хэсэг нь биелж байна" гэхэд

Кёнсүү инээмсэглэн "манай Кёнхэ шиг аялах дуртай юм. Тэр байнга аялдаг болохоор төрсөн дүүгийнхээ царай хэдэн жилдээ ганц удаа хараг. Тэр бага байхын л биеэ дасан муухан эр хүнээс дээр нэгэн байсан" гээд л дүүгийнхээ тухай ярьж байхдаа Кёнсүүгийн нүүрэнд инээмсэглэл тодорч байлаа тэр дүүдээ их хайртай бололтой.

Сайхан юмаа би бага байхын л ах эгчтэй аав ээжтэй хүмүүст цагаахан атаархдаг байж билээ. Пак аав намайг өргөж авсан ч эцсийн эцэст би хүний хүн хэзээ ч Пак гэр бүлийн нэг хэсэг болж чадаагүй. Зүгээр л намайг охиноо гэж нэрлэн идэх хоол амьдрах гэртэй болгож өгсөнд нь талархаад барахгүй. . .

~~~~~~~~~~

Кёнсүү бид хоёр нэлээд удаан ярилцсан энэ нь надад их сайхан санагдаж байлаа. Хэзээ хамгийн сүүлд хэн нэгэнтэй ингэж бодож санах зүйлгүй чин сэтгэлээсээ ярилцсан бэ гэдгээ санахгүй юм.

Кёнсүү их сайн ах сайн найз байх. Эзэн хааныг хаан гэхээс илүү найзаа гэж хайрладаг мэт санагдсан. Хэсэг хугацаанд ч болов ийм сайн залуугийн дүү байна гэдэг сайхан санагдаж байна магадгүй миний ахтай болох мөрөөдөл хэсэг хугацаанд ч болов биелэх ч юм билүү.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now