Ep-24 "Хатанд итгэж байна"

8.3K 757 63
                                    

Энэ мэдээ өрөөнд байгаа бүх хүмүүсийг цочролд оруулсан байх. Би ч бас итгэж ядан дээш өндийгөөд "т-та сая юу гэсэн бэ?" гэж ээрч гацсаар асуухад

Оточ миний өмнө мөргөн "баяр хүргэе эрхэм дээдсээ та хөл хүнд болжээ" хэмээнx нь тэр.

Үүний дараа өрөөнд байсан шивэгчин хамгаалагчаас эхлээд аав ээж Инёон хүртэл духаа газарт хүртэл доош мөргөн "ХААН ХАТАНД БАЯР ХҮРГЭЕ" гэж хэлэхэд л болоод байгаа зүйлд бага ч гэсэн итгэх шиг. Гэвч сандран бас цочрол дүүрэн нүдээр хаан руу харахад

Хаан намайг өөрийн энгэрт наан тэврээд "ийм сайхан мэдээ дуулгасанд баярлалаа. Бид их хатан ээжид хамгийн сайхан мэдээтэй очих нь байна" гэсээр үсийг минь үнэрлэн тэврэлтээ улам чанга болгоно.

==================

Миний биеийн байдлаас болоод төрсөн гэрт минь дахин нэг өдөр саатаад эцэст нь ордон руугаа буцлаа.

Энэ удаад хаан надтай хамт Морин сүйх дотор залрах ба миний хэвлийд гараа тавин "баярлалаа үнэхээр гэнэтийн сайхан мэдээ байлаа. Хатан таны хэвлийд бяцхан ханхүү байсан болохоор л тэр шөнө дотор чинь муу байж" гэсээр зөөлөн инээмсэглэл тодруулахад

Би "ханхүү гэж яаж мэдэж байгаа юм? бид охин төрөх үү? хүү төрөх үү гэдгийг мэдэхгүй ш дээ. Бяцхан гүнж байвал танд гомдох байх даа" гэхэд

Хаан "Удам залган ханхүү байгаа"

Би "харин надад гүнж юм шиг санагдаж байна"

Хаан "ойлголоо тэгвэл гүнж болог. Гэхдээ охин уу хүү юу хамаагүй ээ. Учир нь дараа нь зөндөө олон ханхүү гүнжтэй болох юм чинь" гэсээр гараас атгалаа.

Би "тэгье ээ эрхэм дээдсээ" гээд түүний мөрийг дэрлэхэд хаан инээмсэглэн хацар илбээд өнгөрлөө.

======================

Олон сарын дурсамж дүүрэн аялал дуусан бид эргээд ордон доо ирлээ. Хаан бид хоёр эхлээд төрийн хувцсаа өмсөн дараа нь хамтдаа их хатан ээжид бараалхсан юм.

Гэвч бидний дуулгах мэдээг тэр аль хэдийн сонссон бололтой "ямар сайхан мэдээ вэ? ийм сайхан зүйл сонсох гэж. та хоёрыг аяллаар явуулсан нь үнэхээр зөв шийдвэр байж. Хатан таны бие зүгээр үү? хордлого өгч байгаа гэсэн үү? би ордонд хамгийн сайн оточ асрагчийг залсан байгаа" гэсээр их хатан ээж өөрөө намайг угтан хөтөлсөөр өргөөндөө мориллоо.

Их хатан ээж миний гараас атган суух ба "сайн байна хатан минь энэ л чиний хийх хамгийн чухал эрхэм ажил шүү дээ. Үнэхээр сайн байна" хэмээн магтана.

/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱Where stories live. Discover now