Кёнсүү мэдээж юу болоод байгааг гадарлаж байгаа болохоор аль болох үгүйсгэх гэж хичээлээ.
Кёнсүү "чи түрүүн хатуу юм уугаад байсан биз дээ? буруу сонссон байлгүй дээ, эртхэн унтаж амар" гэсээр өрөө рүү нь явуулах гэж хичээхэд.
Жүнмён "үгүй би эрүүл байна, тэгээд ч хоёр л хундага уусан. Чи намайг дагаад яв. Очоод өөрөө сонсоод үз" гэсээр Кёнсүүг унтлагын ханбугтай нь чирсээр Инбиний өрөө рүү явлаа.
Арга буюу чирэгдэн очсон Кёнсүү, Жүнмёны хамт нууцаар сонсов. Мэдээж тод биш ч гэсэн тийм зүйл сонсогдож байлаа.
Жүнмён "сонссон биз дээ? одоо шууд дайр ч ороод толгойг нь аваад муу хөгийн амьтныг ёстой нээрээ болгоод өгцгөөе, яаж нөхөрт гараагүй бүсгүйг бузарлаж зүрхэлж байна аа?" хэмээн амандаа бутнасаар орох гэж дайрлаа.
Кёнсүү түүнийг татан зогсоогоод "на-надад лав юу ч сонсогдохгүй байна" хэмээн гүрийхэд
Жүнмён Кёнсүүгийн чихрүү хуруугаа хийн хүчээр ухаад "дүлий юм уу чи сайн сонсооч" гэсээр Кёнсүүгийн чихийг хаалгад наалаа.
Кёнсүү "зүгээр байна аа"
Жүнмён "зүгээр ороод харцгаая" гэхэд
Кёнсүү сандарсандаа "ч-чиний бодож байгаа шиг зүйл биш ээ, Кёнхэ зүгээр иллэг хийлгэж байгаа юм. Өөрийнхөө эмэгтэй шивэгчнээр. Манай Кёнхэ биеэ бариулахаараа ингэж хачин дуугараад байдаг зуршилтай юмаа" гэсээр худлаа инээхэд
Жүнмён тийм ч итгэхгүй байгаа царайтай түүн рүү ширтсээр "үнэхээр тийм гэж үү?"
Кёнсүү хурдхан толгой дохиод "т-тийм ээ мэдээж, баталж байна. Би түүний ах шүү дээ. Дүүгийнхээ энэ хачин зуршлыг мэдэхгүй яах уу. Хүнд хэлээд байхаар сайхан зүйл биш болохоор манай гэрийнхэн нуудаг юм" гэж хурдхан хэллээ.
Жүнмён "за за" гэсээр явахаар эргэхтэй зэрэгцэн хаан хатан хоёрын халуухан ажил дууссан бололтой хаан нэлээд чанга дуу алдаж хатан ч бас "Жунинаа" хэмээн орилж орхив.
Кёнсүү нүдээ эргэлдүүлэн залхсан царай гаргаад "яачихсан өдөр вэ" хэмээн бувтнахад
Жүнмён нүдээ томруулан "хүлээгээрэй сая яах аргагүй эрэгтэй хүн дуугарсан. Тэгээд бас Жунин гэсэн. Хаана сонслоо нээх танил нэр?"
Кёнсүү Жүнмёнийг татан "чи буруу сонссон байна. Жунин биш Жунпал гэсэн юм. Кёнхэгийн хувийн шивэгчин байгаа юм. Эрэгтэй хүн шиг их хачин бүдүүн хоолойтой л доо" хэмээн худлаа ярин бантсандаа ярзайтлаа инээхэд
YOU ARE READING
/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱
FanfictionГол дүр: EXO KAI & PARK EUNBIN Төрөл: хайр дурлал Хааныг хороо!!! КайБинь цуврал үргэлжилсээр. . .