Нулимс ганцаардлаар дүүрэн байсан ѳвѳл дуусан хаврын сар эхэллээ. Гэвч гадаа хараахан дулаараагүй л байна.
Харин миний хувьд гэвэл ѳнѳѳ маргаашгүй тѳрѳх болсон болохоор ѳргѳѳнѳѳсѳѳ ч гарах эрхээ хасуулаад ер нь бол жинхэнээсээ торонд хоригдсон шувуу шиг л байна.
Хаая давчдан гармаар болох ч их хатан ээжийн тушаал тул намайг ѳргѳѳнѳѳс гаргах хүн олдсонгүй.
Хүүхдийн хѳдѳлгѳѳн багасан гэдэс тогоо шиг л том болсон. Тѳрѳх дѳхѳж хүүхэд уруу байрлалд орсон болохоор хѳдѳлгѳѳн нь багассан гэж оточ хэлсэн.
Бас ойрын хэд хоног базалж ѳвдѳхгүй байгаа ч хааяа нэг богино хугацааны дунших маягийн юм мэдрэгдэнэ. Хүүхэд ч нэлээд доошилсон гэдэг нь надад ѳѳрт минь ч хүртэл сайн мэдэгдээ байлаа.
Сууж босох бүх л үйлдэл минь удаан аядуу болсон байлаа.
==========
Ѳнѳѳдѳр гадаа сайхан байгаа тухай гарч орсон авхай нарын ярилцаж байгааг сонсохоор би ч бас гарч гадуур алхмаар санагдана. Гэвч намайг гаргахгүй л дээ.
Ѳрѳѳндѳѳ суугаад бачуураад байсан болохоор яах тухайгаа бодож бодож авхай нарт хэрэгтэй хэрэггүй баахан ажил даалгаад шадар ахайтнаа хүртэл зѳвхѳн таны гарын хоолыг идмээр байна гэж зѳрүүдэлсээр гал тогоо руу явуулж орхилоо.
Бүх хүмүүсийг аюулгүй болгоод хаалгаар гарах гэтэл хааныг явуулсан хамгаалагчид гадаа манаж байх нь тэр.
Азгүй юмаа намайг хамгаалах ажилтай хүмүүст юу ч гэж хэлэх билээ гэж бодоод уртаар санаа алдсаар эргээд суулаа.
Гэтэл хагас онгойлгосон байсан арын цонх нүдэнд тусах нь тэр.
Галзуу гэмээр сонин санаа боловч ганцхан удаа оролдоод үзье гэж бодлоо.
"гадаа хүн байна уу?" гэхэд
"байна аа эрхэм дээдсээ" гэх хамгаалагчийн үг сонсогдлоо.
Би "би унтаж амарлаа хэнийг ч дотогшоо орж болохгүй гэж хэлээрэй. Зочин ирвэл оруулах хэрэггүй" гэж тушаахад
"ойлголоо, эрхэм дээдэс та тайван амар даа" гэх нь сонсогдлоо.
Арын том цонхыг аажмаар нээн аль болох болгоомжтой юмнаас барьсаар гадагш гарлаа. Үнэндээ хаалга шиг том цонх болохоор гарахад тээртэй байсангүй.
Амжилттай гарсан тул цонхоо зѳѳлѳн хаагаад эргэтэл хаан эзэн ард зогсож байх нь тэр.
YOU ARE READING
/Дууссан/ 🔱 Муу хатан 🔱
FanficГол дүр: EXO KAI & PARK EUNBIN Төрөл: хайр дурлал Хааныг хороо!!! КайБинь цуврал үргэлжилсээр. . .