Зүүдэндээ л үүрд амьдрахсан
Заримдаа тэнд би нисдэг
Хааяа бас живдэг
Хэнийг ч юм хардаг
Дараа нь тэгээд санадаг бас мартдаг
Зүүдэндээ л тэр чигтээ үлдэхсэн
Зүггүй бодлууд дундаа төөрөхсөн
Дараа нь ахиж сэрэхгүйгээр
Зүгээр л тэгээд хөвөхсөн
Очиж үзээгүй олон газруудаараа
Нойрсохдоо л би аялдаг юм
Хэзээ ч сонсоогүй аялгуугаа
Тэгэхэд л би сонсдог юм
Сэрүүндээ мэдрээгүй мэдрэмжүүд ч
Тэнд л чухам мэдрэгддэг юм
Хаана ч хараагүй олон өнгө
Аньсагаа буулгахад л харагддаг юм
Зүүдэндээ л би амьдрахсан
Тэр чигтээ үлдэхсэн2018.10.09
YOU ARE READING
Шүлэг
PoetryСэтгэл хөдлөл аль нэг цэгрүүгээ хэтэрхий хазайсан үед бичигдсэн шүлгүүд. Амьдралд хэтэрхий дурласан эсвэл юуг ч юм цөхөртлөө хайсан мэдрэмжүүд.