-1-

9.9K 517 5
                                    



2019.05.05нд эмчээс өөрийнхөө шинжилгээний хариуг авчихаад эмнэлгээс гарч яваа бүсгүй.

Тэр амьдрах хугацаа бага үлдсэн гэх үгийг эмчээс сонссон ч маш тайван гэгч нь алхаж байгаа нь анхнаасаа үхнэ гэдгээ гадарласан байсны шинж байх.

Бүсгүй гэртээ ч ирж гадуур хувцсаа тайлан шууд л өрөө лүү зүглэв. Тэгээд өрөөндөө байх чамин хийцтэй сандал дээр суун, зуршил болсноороо урдаа байх толь руугаа харан суулаа.Түүний үзэсгэлэнтэй царай нь урьдынхаасаа ч илүү гунигтай харагдана. Харин тэр зүгээр л толь руу цоо ширтэн сууна. Хэсэг бодлогошрон сууж байгаад гартаа тас атгасан тортой зүйлээ нээж эхлэв. Эмчийн өгсөн хүчтэй өвчин намдаах эмүүд болон түүний маш удаан бодсоны эцэст авсан шинэ зузаан дэвтэр.

Хэсэг ширээн дээр байх эмүүдээ ширтэн
сууж байгаад өвчин намдаах эмээсээ бараг атга шахууг аван, усаар даруулан уух нь тэр. Эрүүл хүн нэг ширхгийг л уухад бүтэн өдөржин бүхэл бие нь мэдээгүй болдог хүчтэй эм ч түүнд энэ хүчтэй эм нөлөөлөхөө болиод удажээ.

Эмээ уусныхаа дараа тэр дэвтрээ нээн нямбай гэгч нь бичиж эхлэв...

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now