-8-

3.5K 363 8
                                    

"Ингэж амьдарснаас үхээд өгөөч Жэнни"

"Чам шиг азгүй амьтныг харахаар нүд хорсож байна надаас холд!!!"

"Хөөе өлөгчин минь гэрийн даалгавар ийг минь хийснүү?"

"Өнөөдөр ахтайгаа буудал орох уу?"

"ЯАЖ ЧАМ ШИГ ЯНХАНЫГ ТЭХЁН ТООДОГ БАЙНАА!!!"

Энэ бол миний өдөр болгон сонсдог үгс.Чамтай үерхдэг гэх худал үгнээс болж миний амьдрал бүр л дордсон.Чи намайг зовоох гэж л надтай үерхье гэсэн байх тиймүү?

Тэрийг чинь ч мэдэлгүй зөвшөөрч л байдаг.Би тэнэг байгаа биз?Хичнээн би хохироод дуусах ч чамтай үерхдэг гэх ганцхан үг миний харанхуй,гунигтай амьдралын минь ганц гэрэл гэгээ нь болдог байсан юм шүү Тэхёнаа.

Өглөө босоод өмнөхтэй гээ л адилхан сургууль руугаа алхаж явахад минь чи яг бодсоноор миний урд алхаж байв.Гэхдээ...өөр охинтой.Хэзээ ч над руу харж байгаагүй хайр шингэсэн харцаар харан чи өөр охинтой ярьж байсан.

Тиймээ...тэр бол Жимины найз охин чиний хайртай эмэгтэй.
Тэр охин өөрийгөө ямар азтай гэдгээ мэддэг болов уу?
Ганцхан хором ч болов Тэхёныг над руу ийм харцаар харвал би яах бол?
Гэж тэнэг хүн шиг доошоо харан бодож явахад минь чи миний нэрийг дуудахыг сонслоо.Дахиад л нэг догдлол."Жэнни-яа"гэж чамайг даллахад тэнд байсан бүх хүүхдүүд над руу харж байв.Би чам дээр итгэлгүйхэн очиход чи тэр охин луу харж байгаад "Миний найз охин.Ким Жэнни"гэхэд намайг ямар баяртай байсан гэж бодно.


"Чамайг хайрлана"гэдэг өөрөө өөрийгөө үгүй хийх хамгийн үзэсгэлэнтэй хэлбэр байж.

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now