-33-

3.2K 328 27
                                    

Солонгост буусан дариудаа би шууд л Жин лүү залгав.Хичнээн тэр надтай хамт Итали яваагүй ч бид энэ хугацаанд дажгүй дотноссон шүү.

-"Жин би ирчлээ.Чи хаана байна?"гэж онгоцны буудлаар нүдээ гүйлгэн асуухад

-"Жэнни уучлаарай.Би наана чинь байхгүй.Сая л миний хагалгаа дууслаа."

-"Тэгээд... аварч чадсан уу?"

-"Мэдээж хэрэг би хэн билээ дээ."

-"Worldwide Handsome Guy гэж үү?"

-"Nonono Worldwide Handsome Jin байхгүй юу."гээд нөгөө л нэг хачин инээдээрээ инээхэд би түүнийг шоолон инээв.

Ким Сокжин гэх залуу бол үнэхээр л бүх эмэгтэйчүүдийн хүсэл болсон залуу.Түүнд хөгжилтэй зан чанар,хоол хийх авьяас мөн сайхан ажил байна.
Даанч тэр эхнэртэй.Тэгэхээр бидний санаархах залуу биш ээ гэсэн үг.Гэхдээ л харамсмаар юм...би түүнтэй арай эрт уулзсан бол би түүний эхнэр болох байсан ч юм бил үү?

Хэсэг өөртөө болон Жинд харамсан зогссон би хаана байгаагаа ч мартаж орхиж.
Гялс чемоданаа барин онгоцны буудлаас гарав.


Гэхдээ хэзээ ч төсөөлөөгүй зүйл болсон юм.Зам гарахаар ногоон гэрэл хүлээн зогсож байтал миний хамгийн их харахыг хүссэн хүн замын нөгөө талд утсаар ярин зогсож байлаа.Би буруу харсан байж магадгүй гээд нүдээ хэд хэд цавчин дахин түүн лүү харахад тиймээ Тэхён мөн байв.

Түүнийг харсан даруйдаа шууд л гүйж очоод тэвэрч авмаар байсан ч,санасан шүү гэж мянган удаа хэлмээр байсан ч би чадахгүй.
Ногоон гэрэл ч асаж Тэхён над руу ойртож эхлэлээ.Би ч мөн түүн лүү ойртож байсан юм.

Тэхёныг намайг хараагүй байх гэж найдаж байсан ч тэр  зөрөн өнгөрөхдөө гэнэт миний гарыг атган авч "Чи үүний дараа хаашаа явсан ч бай,намайг чамд хайртай гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна." гэж тэр бүдүүн сөөнгө хоолойгоороо чихэн дээр минь шивнээд яваад өгчихөв.


Сэтгэгдлээ үлдээгээрэй😇😌

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now