-34-

3.3K 305 11
                                    

Түүний хэлсэн тэр бяцхаан өгүүлбэрт миний зүрх хүчтэй цохилж байсан ч тэр яаж намайг амьд гэдгийг мэдсэн юм бол?гэх бодол толгойд гэнэт орж ирэн шууд л Жин лүү залгав.

-"Жин та надад үнэнээр нь хариулаарай."

-"Юу?"гэж Жин утасны цаанаас гайхан асуухад:

-"Та түүнд хэлсэн үү?"

-"Юуг хэлсэн үү гэж."

-"Намайг амьд гэдгийг Тэхёнд та хэлчихсэн юм уу? "

-"Тиймээ...би хэлчихсэн юм.Жэнни өөр ямар ч арга байгаагүй нээрээ шүү.Тэр чамайг үхсэн гэх мэдээг сонссоноос хойш юу ч идэхгүй хүнтэй ч уулзахгүй бараг нэг сар болоод эмнэлэгт хүргэгдсэн надад өөр арга байгаагүй Жэнни."

-"Наадах чинь шалтгаан биш.Та...та түүнийг үхэх өвчтэй байсан ч хэлэх хэрэггүй байсан юм.Хичнээн бид хоёр бие биедээ хайртай байсан ч. Тэхён бол эцэг хүн мөн түүнийг гэх гэр бүл байгаа."

-"Жэнни...чи мэдээгүй хэрэг үү?Чамайг Жисүг үхсэн гэдгийг мэдсэн учраас энд ирсэн гэж бодсон юм сан."гэж Жин сүүлийн өгүүлбэрийг амандаа бувтнан хэлсэн ч би сонсчихсон юм.

-"Та юу яриад байгаа юм.......Жисүг та сайн байгаа,хүүхдээ эрүүл төрүүлж чадсан гэж хэлээ биз дээ.Бас надад таны өгсөн зураг байгаа Жисү тэр зурган дээр хүүтэйгээ инээмсэглэн гарсан байсан .Та яагаад амьд эрүүл саруул байгаа хүнийг үхсэн гээд байгаа юм" гэж Жэнни сүүлийн үгээ хэлэхдээ шууд л уйлж орхив.

-"Сарын өмнө Жисү нас барчихсан."гэж Жин хэлэхэд Жэнни хэсэг чимээгүй байсан ч түүнийг уйлж байгаа утасны цаанаас маш тод сонсогдож байсан юм.

-"Тэхён...болон түүний хүү зүгээр биз дээ?"гэж Жэнниг уйлан байж асуухад:

-"Би сайн мэдэхгүй байна.Гэхдээ түүнийг хүүтэйгээ цуг Франц явах гэж байгаа гэж дуулсан юм байна."


Сэтгэгдлээ хуваалцаарай😇😌

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now