-20-

3.2K 331 13
                                    

Түүнийг над руу зүгээр л хараад зогсоод байсан болохоор зориг гарган түрүүлж дуугарлаа."Я..яах гэж энд ирсэн юм? гэж түүнээс итгэл муутайхан асуухад Тэхён "Жисү ч гэсэн энэ эмнэлэгт хэвтэж байгаа." гэж товч бөгөөд тодорхой хариулт хэлэв.Дахиад л өвдөж ядаж байгаа сэтгэлийг минь чи бүр л дордуулчих юм.

Намайг харах гэж ирсэн байх гэх өчүүхэн итгэл байсан ч харин үнэн гэвэл тэр Жисү дээр ирж харин над дээр зүгээр л замаараа дайрч ирж тийм үү?

Би түүн рүү бага зэрэг инээмсэглэн хараад:
"Жисүгийн бие зүгээр биз дээ?"гэж асуухад.

"Тиймээ зүгээр.Бас маргаашийн хуримыг цуцлуулчихсан.Чиний биеийг тэнхрэхээр хийхээр болсон"гэж хэлэхэд би гайхан "Би зүгээрээ.Маргааш...маргааш хуримаа хийцгээе "гэж ээрэн хэлэхэд чи хэсэг ширтэж байгаад "Хүссэнээрээ л бол" гээд яваад өгөв.

Маргааш хурим болдгоороо болохоор болсон гэж Тэхёны хамгаалагч над дээр ирэн хэлэхэд би тайвшран талархсанаа илэрхийлээд хэсэг ном уншиж байгаад унтчихсан байлаа.

Зохиолчийн талаас:

Хуримын даашинз өмссөн үзэсгэлэнтэй эмэгтэй мөн түүний өөдөөс ширтэн зогсох сүйт залуу.Тэднийг хальт харвал маш сайхан хос байна гэж бодох байх.Гэхдээ...маш удаан тэднийг ажиглан харвал эрэгтэйн нүднээс хайр шингэсэн харц бус юу ч илэрхийлээгүй хоосон харцыг олж харна.Харин эмэгтэйн нүдийг сайн ажиглан харвал хэн хүнээс илүү гунигтай ч хайр шингэсэн харцаар ширтэнэ.
Одоо та нар энэ хоёрыг аз жаргалтай мөн сайхан хосууд гэж хэлж чадах нуу?




Сэтгэгдэл үлдээгээрэй😇😌

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now