-24-

3.3K 320 13
                                    

Жисү"Тэхён би хүүхдээ төрүүлэхгүй ээ"гэж дөнгөж сая орж ирсэн Тэхёнд тэр шийдэмгийгээр хэлэхэд Тэхён уурлан"Ямар новшоо яриад байгаа юм бэ Жисү!!!"гэж хашхиран хэлээд Жисүгын мөрнөөс барин "Жисү юу болсон юм.Чамд ямар нэгэн юм тохиолдсон байна тийм үү? гэхэд Жисү хэсэг чимээгүй зогсож байгаад "Энэ чиний хүүхэд биш Тэхёнаа"гэж хэлээд уйлж эхлэв.

Тэхён сонссон зүйлдээ хэсэг эргэлзэн Жисүгээс асуулт эрэн хэсэг хараад дараа нь хөлөө зөөж ядан гэрээс нь гарсан юм.

Жэннигын талаас:

Тэхён хэзээ ч минийх байгаагүй ч яагаад үргэлж би Жисүгээс харамладаг юм бол.Миний эр нөхөр болохоор уу эсвэл миний хайртай залуу болохоор тэр үү?

Гэхдээ тэр намайг үзэн яддаг бүр алга болгохыг хүсдэг гэдгээ надад хэлсэн байхад би одоо ч хайртай хэрэг үү?Гэж би өөрийнхөө гүн рүү улам өнгийгөөд олж авсан хариулт намайг бүр л их гайхшруулав.
"Тиймээ одоо ч би түүнд хайртай"

Хэсэг юм бодон дарс шимэн сууж байхад минь утас дуугарлаа.Утсаа аваад хэн болохыг нь харахад Тэхён байв.Би хэсэг утас руугаа харж байгаад утсаа буйдангийнхаа нөгөө хэсэг руу шидчихэв..Жоохон ч болов тайван байхын тулд.

Тэр над руу 30 минут зогсолтгүй залгаж байна.Утсаа авахгүй байя гэж би 30 минутын турш бодсон ч хэрвээ түүнд муу зүйл тохиолдсон бол яана гэх бодол толгойд минь гэнэт орж ирэхэд би гялс утсаа аван түүн рүү залгалаа.

"Тэхёнаа зүгээр үү?" гэж би шууд л санаа зовон асуухад тэр:

"Жэнни би яавал дээр вэ?"гэж тэр маш сул хоолойгоор хэлэхэд би түүнийг уйлж байгааг ойлгов.Тэр үргэлжлүүлнэ :

"Яг одоо би хэнээс ч илүү уурлаж эсвэл гуниглах ёстой ч уурлаж гуниглахаас илүү баярлаж байна.Яагаад юм бол? Эсвэл би тийм муу хүн юм болов уу? "








Сэтгэгдлээ үлдээгээрэй😌😇.

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now