-17-

3.2K 324 2
                                    

Амьдралдаа анх удаа ийм ордон шиг зуслангийн байшин харсан болоод ч тэр үү тэр үед би тэнэг хүн шиг л инээмсэглэн явж билээ.
Бид гурвыг ороход Ружэгээс бусад нь над руу гайхсан харцаар ширтэнэ.Мэдээж хэрэг намайг ирнэ гэж мэдээгүй байх гэж бодсон ч яаж ч харсан тэдний харц гайхсан бус өрөвдсөн харц байсан юм.

Ружэ над руу гүйж ирээд "Чи үнэхээр хөөрхөн харагдаж байна Жэнни" гэж хэлэхэд "Баярлалаа.Ч..чи ч гэсэн үзэсгэлэнтэй харагдаж байна"гэж би итгэл муутайхан хэлэв.

Анх удаа та нарын ийм төрхийг хараад би үнэхээр их гайхсан шүү.
Бүгд л жоохон хүүхэд шиг бие биетэйгээ тоглон хааяа даа нэгнийгээ шоглохыг хараад.Аль нь жинхэнэ та нар гэдэгт хүртэл эргэлзсэн.

Хэрвээ би та нартай Тэхёны сүйт бүсгүйн хувиар биш,сургуулийн шоовдорлодог зожиг охины хувиар биш,анхнаасаа өөрөөр уулзсан бол би ч гэсэн та нартай нэгдэж чадах байсан болов уу?гэж хэзээ ч бүтэхгүй бодлыг минь тасалдуулан "Тэгэхээр одоо тоглоом тоглоцгооё"гэж энд байгаа хамгийн өндөр залуу хэлэхэд бүгдэд нь таалагдсан бололтой толгой тохицгоов.

Бид лааз эргүүлж тоглохоор болсон юм.Лаазны шил таарсан хүнээс хүссэн асуултаа асууж хариулж чадаагүй тохиолдолд шийтгүүлэх болзолтойгоор.
Лааз эргүүлж эхлэхэд бүгд сандран лааз руу л харцаа тусгана.Би арай ч над дээр зогсохгүй байлгүй дээ гэж бодсон ч лааз яг над руу чиглээд зогсчихсон.
Би өөрийгөө азгүй гэдгийг мэдэх ч арай ч ийм азгүй гэж бодоогүй юмсан.

Над руу бүгд харцаа чиглүүлэхэд Жонгүг "Чи Тэхёныг чамд хайртай болохоор сүй тавьсан гэж бодож байна уу? "гэх түүний хэлсэн аравхан үг намайг дахиад л эргэлзээнд оруулчихсан.Түүний надад хайртай байх магадлал 100%-аас 0.1% хувь ч Жонгүгыг энэ асуултыг асуухаас өмнө би энэ 0.1%хувинд найдахаар шийдсэн байсан ч.

Би одоо үнэхээр эргэлзэж байна.

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now