-29-

3.4K 332 30
                                    

-Үүрд гэдэг хэр урт вэ?

-Заримдаа энэ нь ганцхан секунд байдаг юм.
"Лэвис Каролл"

-"Хэрвээ би хагалгаанд орвол чи баярлах уу?"

-"Мэдээж хэрэг Жэнни.Энэ миний чамаас хүсэх ганц хүсэл."гэж Тэхёныг санаа алдан хэлэхэд:

-"Тэгвэл би хагалгаанд оръё"

-"Жэнни чи надаар тоглоогүй биз дээ?"

-"Тиймээ тоглоогүй."гэж Жэнниг хэлэхэд Тэхён шууд л түүнийг өргөн уруул дээр нь үнсэв.

Хичнээн Жэнни хагалгаанд орохоос маш их айж байсан ч хайрт залуугийнхаа аз жаргалтай инээмсэглэлийг хараад ор тас мартаж орхив.


Хагалгаанд орохоос нэг цагийн өмнө:

-"Хэрвээ намайг үхвэл битгий их гуниглаарай за юу?"

-"Жэнни чамайг би үхэхгүй гэж хэд хэлж байж чи надад итгэх юм бэ?"

-"Ммм...1000"

-"Би бараг л 1000 хэлчихсэн байх шүү"

-"Үгүй ээ.Чи надад яг 33 дахь удаагаа сая түрүүн хэлсэн." Жэнниг ингэж хэлсний дараа тэр хоёр инээлдэж эхлэв,ямар ч инээх зүйл болоогүй ч зүгээр л сүүлийн уулзалт байх боломжтой учраас гуниглахыг хүсээгүй нь тэр байх л даа.

*•*•*•*•*•*•*•*•

-"Биднийг уучлаарай.Бид түүнийг аварч чадсангүй" хэмээн хагалгаа хийсэн бүх эмч Тэхёнд бөхийн уучлалт хүсэхэд тэр ямар ч нүүрний хувиралгүй хагалгааны өрөөг л ширтэнэ.Магадгүй Жэнниг өөрөөр нь тоглож байна гэж бодсон байх.Харамсалтай нь үгүй байх гэж айж байна.
Тэнд зогсож байсан сувилагч эмэгтэй Тэхён луу харан:

-"Энийг танд өгөөрэй гэсэн юм"гээд түүнд маш нямбай нугалсан дугтуй өгөхөд Тэхён хэсэг ширтэж байгаад дугтуйг нээн уншиж эхлэв.

"Хэрвээ энийг чи уншиж байгаа бол би аль хэдийн үхчихсэн гэсэн үг.
Тэхёнаа чи жаргах ёстой шүү!Бас хүчтэй бардам амьдрах учиртай.Гуниг харууслыг давж гарч чадаагүй тэр л хүмүүс гуниг харуусалтай амьдардаг юм.Чи бол амьдрал руу инээмсэглэж амьдрах хувьтай хүн.
Мөн чи надаас өмнө нь асууж байсандаа.Яагаад чамд хайртай болсон юм бэ? гэж. Тэр үед би чамд хариулж чадаагүй болохоор одоо чамд хариулъя "Надад чамайг хайрлах мянга мянган шалтгаан байгаа ч нэгийг нь хэл гэвэл чиний инээмсэглэлд би хайртай ..."

-Хайрт Жэннигээс нь-



-Үргэлжлэл бий-

Сэтгэгдлээ хуваалцаарай 😌😇

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now