-3-

4.6K 395 2
                                    

Танай сургуульд шилжиж ирснээс хойш намайг бүх хүүхдүүд гадуурхдаг байсан гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Чиний хэлсэн худал ганц өгүүлбэрт бүх хүүхдүүд итгэчихнэ гэж би огт бодоогүй ч одоо яалтай билээ.Хааяа яаж яваад чамшиг хүнд тийм их хайртай болчихсон юм бол гэж бодох юм.

Он цаг урсан өнгөрсөөр би танай ангид ороод 5 жил болчихсон байлаа.Бусад өдрүүд шиг хэсэг хүүхдүүд сургуулийн арын хэсэгт очоод ахиад л надаас мөнгө нэхэж хэрвээ өгөхгүй бол чамайг биеийн тамирын багштай унтсан гэдгийг чинь бүх хүүхдүүдэд хэлнэ шүү гэхэд зүрх пал хийгээд л явсан шүү.

Хүнтэй ч үнсэлцэж үзээгүй хүн яаж өөрийн аавтайгаа чацуу хүнтэй унтаж үзэх билээдээ.Тэр үед л миний уур дээд цэгтээ хүрч өөрөөсөө гаралгүй зориг гаргаж тэгж хэлсэн хүүхдийг шууд л алгадаад авч билээ.Дараа нь мэдээж зодуулсан ч үнэхээр сэтгэл онгойгоод л явсан шүү.

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now