-28-

3.3K 347 24
                                    

Тэхён гэртээ ирээд шууд л өрөө лүүгээ орон хэвтээд өгөв.Үүнийг харсан Жэнни түүн дээр очин:

-"Тэхёнаа..."

-"Яасан?"

-"Би үхэх болов уу? "

-"Үгүй ээ,чамайг би үхүүлэхгүй" гэж Тэхён итгэлтэйгээр хэлэхэд Жэнни инээж орхилоо.

-"Сая чи сонсоогүй гэж үү?Эмч намайг хагалгаанд орсон ч амьд үлдэх магадлал бага гэхийг"

-...

-"Намайг үхвэл чи гуниглах уу?

-...

-"Гуниглаад хэрэггүй шүү.Бас намайг аль болох мартахыг хичээгээрэй.Өмнө нь хэлж байсан шиг би зүгээр л чамд хэнээс ч илүү хайртай тэнэг эмэгтэйгээрээ л дуусмаар байна."гэж хэлээд Жэнни Тэхёны хажууд хэвтлээ.

Тэхён хажууд нь хэвтэх Жэнни лүү хараад:

-"Чи хагалгаанд орох хэрэгтэй."

-"Би амьдрахыг хүсэхгүй байгаа бол яах вэ? "

-Би чамайг үхүүлмээргүй байна Жэнни." гэж Тэхёныг хэлэхэд Жэнни  хэсэг түүн рүү харж байгаад:

-"Би...чамайг үзэн ядаж байна Тэхён"

-"...

-"Миний амьдралыг үгүй хийсэнд чинь...
-Надад анхнаасаа ингэж анхаарал тавиагүйд чинь...
- Яг одоогийн чиний над руу  харах харцыг чинь...
-Хэзээ ч минийх болохгүй гэдэгт чинь...
-Надад итгэл төрүүлж байгаад чинь...
- Өөр эмэгтэйд хайртай мөртлөө надтай гэрлэсэнд чинь...
-Үргэлж намайг өвтгөх үг хэлдэгт чинь...
- Зүгээр л намайг орхиод явахгүй байгаад чинь...
-Үнэнийг мэдэж байгаа ч хэлэхгүй байгаад чинь...
-Тэгээд хамгийн сүүлийнх юу гээч...одоо намайг үхүүлэхийг хүсэхгүй байна гээд энд зогсож байгааг чинь би үзэн ядаж байна Тэхёнаа."гэж Жэнни уйлан байж хэлэхэд Тэхён түүнийг зүгээр л чангаар тэврэн авав.


Дуусах ч болж байна шүү тиймээ😂
Ямартай ч сэтгэгдлээ хуваалцаарай😌😇

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now