-31-

3.4K 316 22
                                    

Өнгөрсөнд :

-"Сайн уу Жэнни"гэж Жимин утасны цаанаас хэлэхэд би гайхаж орхив.Яах гэж тэр над руу залгадаг билээ?

-"Ямар хэргээр над руу залгасан юм."

-"Хоёулаа уулзаж болох уу? Чамд хэлэх зүйл байна."

-"Болноо.Хаана уулзах юм?"

-"Би гэрийн чинь үүдэнд байна"гэж хэлээд утсаа тасалчихав,би гялс босоод цонх луу харахад тэр гадаа зогсож байв .Би ч түргэхэн гадуур хувцсаа өмсөөд гарлаа.


-"Тэгээд ямар хэргээр уулзъя гэсэн юм"

-"Эхлээд машинд суучих"гэж хэлээд машиндаа түрүүлээд суучихав.

Тэр над руу хэсэг харж байгаад:

-"Жисү жирэмсэн.Бас тэр нь Тэхёны хүүхэд" гэж хэлэхэд би хэсэг түүн рүү эргэлзсэн харцаар харсан ч тэр худлаа яриагүй бололтой.

-"Яагаад надад хэлж байгаа юм.Надад хамаагүй асуудал."

-"Жисүгын биеийн байдал маш муу байгаа тэр Тэхёныг явсан өдрөөс хойш бараг л юу ч идээгүй,эмч түүнийг хүүхдээ авахуулах дээрээ ч тулж магадгүй гэж хэлсэн ч тэр зөрүүдэлсээр л байна.Харин Тэхён түүн дээр очиж ятгавал..."

-"Намайг түүнээс холд гэж байгаа бол би чадахгүй ээ"

-"Гуйж байна Жэнни"

-"Яагаад заавал би байх ёстой гэж...Анх удаа тэр надтай сайхан харьцаж,анх удаа Жисүг биш намайг сонгож байхад би яалаа гэж түүнийг өөрөөсөө холдуулах юм бэ?"би ингэж хэлэхдээ тэвчиж байсан нулимсаа шууд л урсгачихав.

-"Чи ядаж түүний гэдсэнд байгаа ямар ч буруугүй бяцхан хүүхдийг бодоод ч болов.Бидэнд туслаач."гэж Жиминыг хэлэхэд би машинаас нь гялс буун.

-"ЗАЙЛ.ЯГ ОДОО МИНИЙ НҮДНЭЭС ДАЛД ОР!!!"

-"Жэнни...ядаж ганц удаа бодож үзээрэй"гэж Жимин сүүлчийн удаа итгэл тээсэн харцаар харан явлаа.


Миний хамгийн том мөрөөдөл бол тэр минь бүх зүрх сэтгэлээрээ минийх байгаасаа гэх хүсэл байсан.Мөн тэр мөрөөдөлдөө хүрэхэд хэдхэн алхам дутуу байсан ч би чадахгүй бололтой.




Сэтгэгдлээ хуваалцаарай😇😊

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now