-21-

3.2K 364 15
                                    

Гурван жилийн дараа.
Одоо үе :

Байдаг л нэг өглөө өглөөний цайгаа бэлдээд Тэхёныг сэрээхээр дээш гартал тэр Жисүтэй утсаар ярьж байлаа.

"За орой уулзъя"гэж чамайг хэлэхэд өнөө орой чамайг ирэхгүй гэдгийг мэдэхэд гайхмаар нь өмнө мэдрэгддэг байсан гуниг минь энэ удаа мэдрэгдсэнгүй.Миний хайр хөрсөн үү?эсвэл дассан уу? мэдэх юм алга.

"Өглөөний цайгаа уугаарай"гэж чамд хэлчхээд доошоо буув.

Бид хамт амьдардаг болоод гурван жил болсон ч бидний харьцаа дээрдсэн гэхээсээ илүү улам муудсан байх.Гэхдээ нэг сайн мэдээ нь гэвэл би удахгүй үхэх болно.Миний өрөвдөлтэй амьдрал энэ хүрээд дуусна.Мөн Тэхён хайртай эмэгтэйтэйгээ амьдарч чадна.Тэгэхээр аль алинд нь ашигтай биш гэж үү ?

Зохиолчийн талаас:

Тэхён ажлаа тараад шууд л Жисүгын гэр лүү явлаа.Түүний гэрт ороход Жисүг нэг л биш байгаад ажиглаад түүний хажууд суун:

"Чиний бие чинь өвдөө юу?Эмнэлэг явах уу?" гэхэд Жисү шууд уйлан "Хоёулаа яах вэ?Б...би жирэмсэн болчихож."гэж уйлан байж хэлэхэд Тэхён сонссон зүйлдээ баярлан инээгээд "Мэдээж хэрэг чи хүүхдээ төрүүлэх болно.Жисү хоёулаа эцэг эх болох нь"гэж инээмсэглэн хэлэх үнэхээр шударга бус юм шиг санагдах юм.

Түүнд түүнийг Жисүүгээс илүү хайрладаг эмэгтэй үхлээ хүлээн хэвтэж байхад тэр энд аз жаргалтайгаар инээмсэглэж байхдаа ядаж ганц удаа Жэнниг бодсон болов уу? Үгүй байх гэж айж байна.

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now