-19-

3.1K 337 13
                                    

Жэнни хэт хүйтэн усанд удаан байсан болохоор гарч ирээд шууд л ухаан алдаад уначихсан.
Гэхдээ хамгийн гайхмаар нь Юнги,Ружэгээс бусад бүх хүн түүнийг хараагүй юм шиг царайлж зөвхөн Жисүд бүх анхаарлаа төвлөрүүлнэ.
Юнги уурлан "Та нар ямар новшоо хийгээд байгаа юм бэ?Энд хүн ухаан алдаад уначхаад байна!!!" гээд Жэнни лүү гүйж очоод түргэн тусламж дуудав.


Жэннигийн талаас:

Нүдээ нээхэд цав цагаан өрөө намайг угтлаа.Хамаг бие хөндүүрлэж арай гэж босоод өрөөг жоохон ажиглахад хаана ирснээ ойлгов.Тэгээд яагаад эмнэлэгт сэрсэн,юу болсон гээд юу ч санахгүй байсан болохоор юу болсон талаар нэг бүрчлэн бодож байхад хаалга онгойн Ружэ орж ирээд намайг шууд л тэврээд авчихсан.

Тэр"Яагаад тэнэг юм шиг хүйтэн ус луу гүйгээд орчхож байгаа юм.Ямар их санаа зовсон гэж бодож байна"гэж уйлагнан хэлэхэд л юу болсныг санан,мөн дахиад л гуниг намайг бүрхсэн юм.Би Ружэг өөрөөсөө холдуулан "Миний ам цангаад байна ус аваад ирээч" гэж Ружэгээс асуухад тэр толгой дохин гарлаа.

Ружэг гарсны дараа өөрийн ирэхгүй ихэр татан уйлав.Хэзээ ч намайг хайрлахгүй хүнээ хайрласан болохоор тэгсэн үү эсвэл түүнийг санасандаа болоод ч тэр үү шууд л уйлчихсан.
Хэсэг жоохон хүүхэд шиг уйлж суухад минь хаалга онгойх чимээ гарахад нулимсаа гялс арччихаад хаалга руу харахад миний уйлах шалтгаан болсон залуу нөгөө л нэг хүйтэн харцаараа над руу харан зогсож байв.

Сэтгэгдэл их үлдээгээрэй😌😏

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now