-4-

4K 352 3
                                    

Зодуулсан өдрийнхөө маргааш нь хамаг бие минь янгинаж байсан ч би сургууль руугаа явсан юм.

Хүн харахаас ч аймар царайтай алхаж явахад минь чи яг миний урд дуу аялан явж байсан.Тэр үед миний уур маш их хүрч чамайг шууд л мөрлөөд гарсанд чи над руу гайхсан харцаар харчхаад хажуугаар зүгээр л зөрөөд явчихсан.

Сургууль руу ороход бүх хүний харц над дээр тусна.Угийн байнга л тэгдэг учраас гайхахаа ч больчихсон байсан би чамаас сонссон ганц өгүүлбэрээс болоод нүд минь орой дээрээ гарахаа шахсан.

-"Жэнни хоёулаа үерхье" гэж сөөнгө хоолойгоор надад хэлэхэд чинь хүүхдүүд бүр л их шуугилдаж билээ.

Тэгнэ байх л даа сургуулийн бүх охидууд үерхэхийг хүсдэг од залуу гадуурхагддаг зожиг охинд үерхье гэж байхад хэн зүгээр өнгөрөх юм.

Гэхдээ хамгийн тэнэг нь би тэр үед хэрвээ чамтай үерхвэл би тахиж дээрэлхүүлэхгүй гэж бодсон.Чамайг маш их үзэн яддаг байж би чамд шууд л эерэг хариулт өгсөн...

Гэхдээ миний төсөөлөөгүй зүйл болчихсон.Ямар ч хар ухаанаар бодсон чи надад дүргүй байхад яагаад надтай үерхэнэ гэж би бодох ёстой байсан ч тэр үед миний толгойд дахиж гадуурхагдахгүй бусад хүүхдүүд шиг найзуудтай болж амьдарна гэх бодол л толгойд орж ирж байсан нь бүгд миний буруу.

Тиймээс чамайг би буруутгахгүй ээ...

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now