-16-

3.2K 315 4
                                    


Өдөр хоног өнгөрсөөр л бид хоёрын хурим болоход ердөө хоёрхон хоног л үлдсэн байлаа.Мөн чамтай уулзаагүй нэг сар болчихсон гэсэн үг.

Харанхуй өрөөндөө хэвтэж байгаад хийх юм олдохгүй байсандаа болоод ч тэр үү.Сарын өмнө хэрэг гарвал залгаарай гэж Ружэгийн өгсөн дугаарыг хэсэг ажиглаж байгаад залгав:
"Байна уу? Хэн бэ? "гэх Ружэгийн зөөлхөн хоолой дуугарахад."Нөгөө...Жэнни байна."гэж сулхан хэлээд тэр хэсэг чимээгүй болоход цаана нь миний хэнээс ч илүү хайрладаг залуугийн минь хоолой сонсогдов.Тэгэхээр Тэхён Ружэтэй байгаа байхнээ.
"Жэнни чи одоо завтай байна уу? Хэрвээ завтай байгаа бол бид нартай нэгдээч." гэх Ружэгийн цоглог хоолой утасны цаанаас дуугарлаа.

-"Бид нар гэж хэнтэй?"гэж би гайхан асуухад Ружэ:

-"Би,Тэхёны найзууд болон Жисү тэгээд Тэхён бид хэд одоо Жимины зуслангийн байшин руу явж байна.Харин чи зузаан хувцсаа өмсөөд хүлээж бай чамайг яг одоо очоод авъя"гэж хэлээд шууд л утсаа тасалчихав.

  Явах үгүйгээ ч хэлээгүй байхад гэж би амандаа үглээд шүршүүрт орохоор угаалгын өрөө лүүгээ орлоо. Жисү түүнтэй хамт байгааг мэдээд миний сэтгэл санаа бүр л дордчихов.Шүршүүрт орчихоод цантсан толио гараараа арчаад өөрийгөө толинд харахад ядарсан царай болон миний хэт туранхай бие л угтаж авав.
Гадаа хүйтэн байсан учраас ноосон цагаан цамц доогуураа хар жинсэн өмдөө өмсөөд тэд нарыг ирэхийг хүлээн буйдан дээрээ суулаа.

10 минутын дараа Ружэгийн дугаараас "гараад ир" гэж мсж ирэхэд би гялс гутлаа өмсөөд дээгүүрх юм аа аваад шууд л гэрээсээ гарав. Гадаа гараад хэсэг эргэн тойрноо ажиж байхад минь хар өнгийн машин миний урд ирэн зогсох нь тэр.Би өөрийн мэдэлгүй инээмсэглэн машинд суухад Жисү болон Тэхён сууж байв.

"Яг л бодож байсанчлан"

Бид маш удаан чимээгүй явсны эцэст Жисү тэссэнгүй бололтой "Та хоёр хоёрхон хоногийн дараа гэрлэлээ юу бодож байна" гэх түүний асуултанд Тэхён "Юу бодох ёстой юм"гэж залхсан аястай хэлээд машинаа зогсоов. Түүний хэлсэн тэр хүйтэн үгнээс болж над руу Жисү санаа зовсон харцаар харахад надад инээмсэглэхээс өөр хийж чадах зүйл байсангүй. Хэсэг машинд ганцаараа сууж байгаад байнга шахуу зүйдэг хуурамч инээмсэглэлээ гарган машинаас буув.

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now