-35-

3.4K 312 19
                                    

Би бараг л 24 цаг Тэхён луу залгах эсэхдээ эргэлзэн сууна.Хичнээн Жинээс Тэхёны дугаарыг авсан ч би залгалаа гээд юу ярих юм.Ямар хүүхэдтэй чинь  уулзъя эсвэл "Юу хийж байна "гэлтэй нь биш.

Хэсэг өсвөр насны охин шиг маягласны эцэст би түүн лүү залгасан юм.

-"Байна уу? " гэх жоохон хүүхдийн хоолой гарахад би гайхаж орхив.Жин надад буруу дугаар өгчихсөн юм байхдаа гэж бодоод

-"Нөгөө...энэ Ким Тэхёны дугаар мөн үү? "

-"Тиймээ эгчээ мөн. Харин аав утсаа мартаад гараад явчихаж.Аавд хэлэх юм байгаа бол надад хэлчих би аавд дамжуулаад өгье" гэх сэргэлэн мөн цоглог хоолой сонсоход л би санасан юм.Ким Тэхён хүүтэй гэдгийг.

-"Ммм...тэгвэл аавдаа энэ дугаар луу залгаарай гээд хэлээд өгөөрэй"гэж Жэнниг хэлэхэд хүү

-"Ойлголоо.Гэхдээ таныг хэн гэдэг вэ?Аав ихэнхдээ танихгүй дугаар авдаггүй болохоор."

-"Аан...аавын чинь найз Ким Жэнни."

-"За Жэнни эгчээ би заавал дамжуулах болноо" гэж хэлээд хүүг утсаа таслахад Жэнни одоо л нэг бүтэн амьсгаа авав.Мөн Жэнни өөрийн эрхгүй л энэ бяцхан залуутай уулзахыг хүсэж байсан юм.







-"Удаан уулзсангүй шүү"гэж Тэхён өөдөөс нь харан суух нүдэнд нь нулимс цийлгэнэсэн эмэгтэйд хандаж хэлэв.

-"Тиймээ...удаан уулзсангүй"





Сэтгэгдлээ хуваалцаарай😇😌

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now