-10-

3.4K 350 15
                                    

Чиний явуулсан машинд суугаад явж байхад.
Юу болсон гээч Тэхёнаа?Намайг авахаар ирсэн залуу,тэр орой намайг танай гэрээс чирч гаргасан залуу байсан,дахиад л нэг айдас намайг тэр үед бүрхчихсэн.Чи болон танай найзууд тэр охиныг яасан бол гэдгийг үнэхээр их мэдэхийг хүсч байсан учраас зоригоо чангалаад тэр залуугаас"Та намайг таньж байна уу? " гэж суухад тэр залуу:

"Тиймээ.Залуу ноёнтны гэрт орж чаддаг зоригтой охин байна."

"Зоригтой охин???"

" Залуу ноёнтны гэрт зөвхөн найзууд нь л орж болдог юм.Тэр хэзээ ч урилгагүй зочин оруулдаггүй.Орсон тохиолдолд тэр охин шиг болно гэсэн үг."

"Тэр охин гэж надаас тусламж гуйсан охин мөн үү? "

"Тиймээ хатагтай"

"Тэр охин...зүгээр биздээ?

"Үхчихсэн гэж бодож байна."

"Тэгвэл яагаад намайг алаагүй юм би ч гэсэн зөвшөөрөлгүй орж ирсэн.Тэр охиныг зөвхөн гэрт нь орлоо гэж алж байгаа юм уу?"гэж хэлээд би тэвчиж байсан нулимсаа урсгалаа.

"Үгүй ээ тэр охин бол түүнийг алах гэж оролдсон хүний охин нь байгаа юм."

Энэ удаа би чамаас болон танай найзуудаас үнэхээр их айж байна.Энэ үдэшлэгт очихоос хүртэл айж байна.

Хаалганы өмнө ирээд орох үгүйдээ эргэлзсэн ч би чамтай ярилцмаар байсан.Бүх зүйлийг мэдчихээд хүртэл чамтай уулзах шалтаг гаргаж л байдаг.Би тэр үед л өөрийгөө хэнээс ч илүү өрөвдөлтэй гэдгээ мэдэрсэн.

"Аль эсвэл хайр хүнийг ийм өрөвдөлтэй болгодог юм болов уу?"

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now