-15-

3.2K 343 8
                                    

Уул нь би бурхнаас гуйсан юмсан өнөөдөр л Тэхёны нүдэнд түүнийг битгий харагдуулаасай гэж.Даанч бурхан миний үгийг сонсоогүй бололтой.

Жисү болон Жимин инээмсэглэн хааргаар орж ирэхэд бүгд тэр хоёр луу харцаа чиглүүлж байсан ч би чамаас харцаа салгаж чадаагүй.Мөн би ахиад л нэг аймшигтай үнэн гэдэг үгтэй эвлэрсэн.

Хүний нүд хэзээ ч худлаа хэлдэггүй гэдэг үнэхээр үнэн үг юм.
Чиний харц үргэлж л хүйтэн хөндий мөн ямар ч хүнийг айлгахаар хурц байдаг.Гэхдээ чиний түүн рүү харах харц нэг л өөр юм Тэхёнаа.
Хайр шингэсэн мөн гунигтай харц.

Түүн рүү чи инээмсэглэн хараад "Өнөөдөр чи үзэсгэлэнтэй харагдаж байна" гэж хэлэхэд Жисү"Би өдөр болгон л үзэсгэлэнтэй харагддаг.Гэхдээ өнөөдөр чиний төлөө илүү их гоёлоо"гэж хэлээд хайр татсан инээмсэглээрэй инээмсэглэнэ.Түүний үгэнд Жимин бид хоёроос бусад нь инээмсэглэн хариу үйлдэл үзүүлэнэ.

Би Жиминээс үнэхээр их айдаг байсан ч одоо харах нээ бид үнэхээр адилхан юм.Үргэлж л гуравдагч нэгэн нь байдаг.

Бид бүгд тэнд хэсэг сууж хэзээ хуримаа хийх талаар ярьж байгаад дараа сар хийхээр болов.
Яг үнэнийг хэлэхэд би эргэлзэж байна түүнтэй гэрлэх эсэхтэй.Би хичнээн түүнтэй гэрлээд жаргалтай байх ч яагаад хайртай эмэгтэйтэйгээ биш надтай гэрлэх болсныг ойлгохгүй байна.Хэзээ ч ойлгохгүй байх,бас түүний гунигтай царайг харж амьдрах надад сайхан байхгүй нь тодорхой.






               

.

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now