-14-

3.2K 326 6
                                    

Чиний гэр бүлтэй уулзахаар явж байгаадаа нэг л итгэж өгөхгүй байсан, бас аль хэдийн хоёулангийнх нь талаар мэдээ ингэж хурдан тархана гэж бодоогүй байсан болохоор маш их сандарч байна.

Чи"Ирчихлээ"гэж хэлээд түрүүлж буугаад хаалга онгойлгож өгөхөд бас л хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмж.
Хоёулангийн дотогш ороход нэг эмэгтэй чамайг шууд л тэвэрч аваад

-"Ямар их санасан гэж бодож байна Тэхёнаа"гэж хэлээд шууд л уйлчихав.Чи үнэхээр их гайхсан харагдаж байсан ч түүнийг бэлхүүсээр нь тэврээд"Би ч гэсэн чамайг санасан Ружэ" гэж чи хэлээд түүний хүзүүнд шигдэн зогсоход,би чамайг маш их бүр маш их харамласан гэдгээ хэлэх хэрэгтэй байх.
Та хоёр хэсэг тэврэлцэж зогссоны дараа Ружэ гэх үзэсгэлэнтэй эмэгтэй над руу хараад "Тэгэхээр энэ таны хайртай эмэгтэй байхнээ.Хөөрхөн юм аа" гээд гараа сунган "Намайг Ким Чаён гэдэг.Энэ залуугийн дүү нь.Бас намайг Ружэ гэж дуудаарай"гэж инээмсэглэн хэлэхэд би "Намайг Жэнни гэдэг.Танилцсандаа таатай байна"гээд гарыг нь барив.Тэр үед би өөрөөсөө үнэхээр их ичсэн би арай ч чамайг дүүтэй чинь хардана гэж бодоогүй.

Биднийг тэнд зогсож байхад чиний эцэг эх гэх хоёр хүн инээмсэглэн ирэн чамайг удаан уулзаагүй хүн шиг тэвэрч авахад чи  "Энэ миний сүйт бүсгүй.Та нартай эрт уулзуулаагүйд уучлаарай"гэхэд ээж чинь над руу хүйтэн харцаар дээрээс доош нь гүйлгэж хараад"Ядаж л царай,бие байдаг юм байна"гээд дургүйхэн хэлээд өрөө лүүгээ орчихов.Мэдээж хэрэг надад дүргүй байх нь тодорхой.Яаж ч бодсон хүү нь гэнэт нэг эмэгтэйтэй сүй тавьсан хайртай гээд хүрээд ирвэл би ч гэсэн уурлах л байсан.Тиймээс би нээх хүндээр хүлээж аваагүй ч Ружэ гэнэт"Манай ээжийг уучлаарай.Тэр жоохон зөрүүд ч сайхан сэтгэлтэй хүн байгаа юм"гэж хэлэхэд хаалга гэнэт онгойн миний хэзээ ч харахыг хүсээгүй хоёр хүн ороод ирчихсэн...



Сэтгэгдлээ хуваалцаарай😇😊

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now