-13-

3.4K 336 3
                                    

Чи хэсэг хүмүүстэй намайг үлдээгээд яваад өгчихсөн.Тэр хүмүүс миний нүүрийг үл ялаг будаад хар өнгийн гуяар татсан даашинз өмсүүлээд толинд харуулахад амьдралдаа анх удаа л өөрийнхөө ийм царайг харж байгаа болохоор ч тэр үү.Би их үзэсгэлэнтэй харагдаж байсан.

Миний нүүрийг будаж өгсөн эмэгтэй"Таньд таалагдаж байна уу?" гэж эмээсэн айсан хоолойгоор асуухад би түүн лүү харж инээмсэглээд -"Мэдээж хэрэг таалагдаж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Миний нүүрийг будаж өгсөн эмэгтэй"Таньд таалагдаж байна уу?" гэж эмээсэн айсан хоолойгоор асуухад би түүн лүү харж инээмсэглээд
-"Мэдээж хэрэг таалагдаж байна.Баярлалаа."гэж хэлэхэд тэр охин сая л бүтэн амьсгаа авж байгаа нь харагдав.

Намайг тэнд чамайг хүлээгээд зогсож байхад чиний  яг л туулай шиг царайтай найз чинь над руу ирж байгаа харагдав.

-"Чи энд юу хийж байгаа юм?"гэж ямар ч нүүрний хувиралгүй найз чинь асуухад би сандран:

-"Нөгөө ...Тэхён намайг энд хүлээж бай гэсэн болохоор"гээд үгээ дуусгахаас өмнө миний нүүрийг будаж өгсөн охин:

-"Өглөөний мэнд захирлаа" гэж хэлээд бөхийхөд.Би сая л энэ залууг хэн болохыг мэдлээ.Солонгос гэлтгүй дэлхийд алдартай Жон группын өв залгамжлагч Жон Жонгүг.

Мэдээж хэрэг чиний найзууд болон чамайг Солонгосын баячуудын тоонд зүй ёсоор ордог гэдгийг мэдэх ч би тэр үед бага зэрэг хөшсөн шүү.
Намайг тэнд юу хийхээ мэдэхгүй зогсож байтал чиний том гар миний бүсэлхийгээр ороогоод :

-"Хайраа удаан хүлээсэн үү?"гэхэд би

-"Юу...хайраа?"

-"Тиймээ чи минь намайг удаан хүлээсэн үү?"гэж хэлээд чи над руу ойртоод:

-"Зүгээр л жүжиглэ.Энд маш олон нүд байгаа чиний юу хийсэн юу ярьж байгааг бүгд сонсож харах болохоор миний хэлснээр хий"гэж шивнэх шахам хэлэхэд би толгой дохин:

-"Үгүй ээ чамайг нээх удаан хүлээгээгүй ээ."гэж худлаа инээмсэглэхэд Жонгүг бид хоёр луу үл итгэсэн байдалтай хараад:

-"Тэгэхээр чиний сүй тавьсан эмэгтэй чинь энэ байсан юм уу? "гэхэд чи

-"Мэдээ ч үнэхээр хурдан тархах юм аа.Тиймээ би түүнтэй сүй тавьсан мөн удахгүй гэрлэх болно." гэж чамайг инээмсэглэн хэлэхэд миний зүрх дахиад л хүчтэй цохилоод эхэлчихсэн.

Зохиолчийн талаас:

"Дэлхийд танигдсан алдарт компани болох CCJ группын өв залгамжлагч болох Ким Тэхён сүй тавьсан гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.Түүний сүй тавьсан эмэгтэй одоог хүртэл нууц байна"гэх нийтлэл ихэнх хүмүүсийн ярианы гол бай болж байна.

Сэтгэгдлүүд:

[+50,345 -1,365] Тэр охиныг би их дэлгүүрт Ким Тэхёнтой хамт явж байхыг харсан.Царайг ийн харж чадаагүй ч ард талаасаа үзэсгэлэнтэй харагдаж байсан.

[+45,342 -1,122] Тэр эмэгтэйн үнэхээр азтай юм аа.Үнэхээр атаархаж байна тийм царайлаг баян залуутай гэрлэж л байдаг.

[+39,457 -976] Яаж ч бодсон энэ мөнгөний төлөөх гэрлэлт гэдэг нь харагдаж байна.Тэр охин 100% баян айлын эрх охин.

[+31,238 -1,987] Гэхдээ үнэхээр хайртай болохоор сүй тавьсан байж болно шт.Яагаад хүмүүс ийм атаархуу юм бэ?

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now