Гурав

2K 181 0
                                    

Намайг нүдээ нээхэд өрөөнд харанхуй нөмөрсөн байлаа. Өглөө болоод байгаа юм уу орой болоод байгаа юм уу. Шөнө орж ирчихээд үүрээр сэрнэ гэж байхгүй дээ гэж бодоод цагаа хараад золтой л орилчихсонгүй. 18 цаг гэнээ??! Би тэгээд хайшай юм өдөржин унтчихаж байгаа юм уу? НЭЭРЭЭ ХИЧЭЭЛ... Ахин утсаа аван хараад өнөөдөр амралтын өдөр болохыг саналаа. Тэгээд л гэрийнхэн сэрээгээгүй хэрэг. Ингэхэд гэр яагаад ийм чимээгүй байгаа юм бол? Өдийд ээж ирчихсэн баймаар юмаа. Угаасаа гэрээс гарах ч хэрэг байхгүй шдээ.

Хувцсаа өмсөөд утсаа барин өрөөнөөс гарлаа. Гэр хав харанхуй байхаас харахад хэн ч ирээгүй нь тодорхой байна. Гэрлээ асаан эргэн тойрноо нэг хараад ширээн дээр нэг цаас байхыг олж харав. Уншвал.... Баасан гарагийн орой эмээгийн чинь гэрт зочилж очно гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чи гараал явчихсан байх юм. Яах ч аргагүй болоод аав бид хоёр чинь явлаа шүү. Чи хоёр хоног өөрийгөө аргалаарай. Даваа гарагийн өглөө очно Ээжээс нь~~

Аан~~ тэгээд л өглөө ч хэн ч намайг сэрээгээгүй бас амралтын өдөр байхад гэрт хэн ч байхгүй байсан юм байна. Одоо яая гэхэв нэг өдөр нь ингээд дуусаж байгаа юм хойно. Гэдэс гэнэт дугарахад нь л өлсөж байгаагаа мэдлээ.

Гал тогоо орж аяга ус уугаад хөргөгч онгойлготол дотор нь байх хачирнуудын үнэрээс болж бөөлжчихөө дөхөв. Бушуухан хаагаад ахин нэг аяга ус уулаа. Юү хийж идэхээ бодон хэсэг зогсож байгаад дэлгүүр орохоор шийдэв.

Намар болчихсон хэрнээ дулаахан байна шүү. Богино шорттой явж байхад хүртэл даарахгүй байна. Яахав дээгүүрээ том цамц өмссөн болохоор ч гайгүй байж магадгүй юм. Дэлгүүр орон савтай гоймон нэгийг аваад дуртай мөхөөлдөснөөсөө аваад тооцоогоо хийх гээд халаасаа уудалтал аавын цамцыг өмсөж гарж ирснээ санав. Ямар тэнэг юм бэ Хан Чэын. Худалдагчаас уучлалт хүсээд барааг буцаан өгөх гэж байтал "би төлчихье" гэх танил дуу сонсогдов. Би эргэж хараад "Сичэн~~ ах" гэхэд тэр над руу харсан ч үгүй өөрийнхөө юмыг бичүүллээ. Би гоймон мөхөөлдсөө торонд хийлгэн аваад түүнийг бичүүлж дуусахыг хүлээв.

Дуусаад дэлгүүрээс гарахад нь цуг гаран "баярлалаа, эргүүлж өгнө өө" гэхэд тэр юм дугаралгүй цааш яваад өгөв. Надад дургүй байгаа юм байхдаа. Ер нь өчигдөр ч гэсэн надтай огт юм яриагүй. Гэхдээ яагаад? Гаднаас нь харахад л их хүйтэн хөндий хүн шиг харагдаж байна. Найзуудтайгаа болохоор сүрхий л дотно юм яриад инээгээд байсан санагдах юм...

DoLL [хүүхэлдэй] /дууссан/Where stories live. Discover now