Special part

2.4K 236 13
                                    

Сандарсандаа гартаа барьсан царай муутай хүүхэлдэйгээ ойр ойрхон чанга базна.

Рэнжон намайг анзаарсан бололтой гарнаас хөтлөөд "битгий ай"

Чэын "айсан ч юм биш лдээ, жоохон сандраад"

Рэнжон "тэгвэл битгий сандар, өөрийнхөөрөө л байхад болно" гээд миний түүнд татагдах шалтгаан болсон дулаахан инээмсэглэлийг нүүрэндээ тодруулав.

Зөөлхөн толгойгоо дохиод мөрийг нь дэрлэлээ.

Рэнжон "уул нь өдийд сандрах ёстой хүн нь би баймаар сан"

Чэын "яагаад?"

Рэнжон "би чинь азгүй амьтан шүү дээ, юм болгоноос айж хулчийж явдаг"

Би шуудхан толгойгоо өндийлгөн түүнийг зөөлхөн цохиод "ахиад ингэж хэлдэг л юм бол би чамайг хөнөөчихнө шүү"

Рэнжон "яасан гэж?"

Чэын "чи азгүй амьтан биш ойлгосон уу?"

Рэнжон "яагаад гэдгийг нь ойлгоогүй ч, асуултыг чинь бол ойлголоо"

Яагаад ийм сонин үйлдэл гаргаад байгааг нь мэдэхгүй юм. Магадгүй энэ үг үйлдэл түүний хувьд юү ч биш байх. Харин миний хувьд... Маш хүндээр тусдаг... Би үүнээс болж түүнийг шархлуулсан нь олонтоо шүү дээ.

Өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд эхлэв. Түүнд харуулахгүй гэсэндээ цонхоор харан явахаар шийдсэн боловч нэмэр болсонгүй. Хоолой зангирснаас болж бага зэрэг амьсгаатаж, хамраас нус гоожоод, нүднээс нулимс гарахыг хичээхдээ нүдийг минь хангалттай хорсгож байна.

Рэнжон нэг их удалгүй анзаарсан нь мэдээж. Өндийн суугаад гараас чанга атгахад нь би чадахаараа түүн рүү харахгүйг хичээж байлаа.

Рэнжон эрүүнээс хүчтэй татахад нь яалтчгүй түүн рүү харчихав. Хамаг нүүрээ улайтал уйлчихсан намайг хараад тэр тийм гэхийн аргагүй царай гаргана.

Би шүлсээ залгиад хоолойгоо шахан байж "у..уучлаарай"

Рэнжон намайг огцом татаад энгэртээ тэвэрлээ. Би ч түүнийг зөрүүлэн чангаас чанга тэвэрсэн.

Рэнжон "би ойлгосоон"

Би "..."

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 23, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

DoLL [хүүхэлдэй] /дууссан/Where stories live. Discover now