Чэын "зүгээр надад ярьчихаж болохгүй юм уу?"
Миа "юүг?"
Чэын "бүгдийг"
Өдөр сургуулиас гараад шууд явъя гэж бодсон ч гадаа хэт халуун байсан болохоор бид гэр гэртээ харьцгааж орой сэрүү орохоор уулзахаар болсон юм. Би гэртээ харьж оройн хоол хийчихээд гарж ирсэн болохоор санаа зоволтгүй оройтож болно.
Миа "намайг Тэнд хэр сайн байсныг мэднэ биздээ?"
Чэын "мэдээж мэдэлгүй яахав дээ"
Миа " би түүнд хайртай байсан шиг тэр ч бас надад маш их хайртай байсан, эхэндээ би араас нь гүйдэг байсан ч сүүлдээ Тэн миний араас гүйгээд байгаа юм шиг санагддаг байсан"
Миа ингэж хэлээд нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулав. Энэ анх удаа... Надад энэ тухай ярьж байгаа нь анх удаа Тэний талаар ярих бүртээ нүд нь гунигаар дүүрдэг Миа инээж байгаа нь анх удаа... Тиймээс би түүнийг өшөө илүү сайн сонсож өгөх хэрэгтэй юм шиг санагдаж байна.
Миа "нэг нэгнээ мэдэрч, сайн ойлголцож чаддаг байсан болохоор бидний харьцаа их хурдан ахиж байсан. Энэ нь муу гэдгийг мэдэж байсан ч бидэнд ингэж хурдацтай явах харилцаа илүү зохиод байгаа юм шиг санагдсан. Би түүнээс үнэхээр хайрыг мэдэрч байсан. Энэ зүгээр нэг хоосон үг биш"
Чэын "тиймээ, би ойлгож байна"
Миа "би чамд Жэхён намайг дүүгээ гэж харахаас өөр сонголтгүй гэж хэлж байсныг санаж байна уу?"
Чэын "тийм ээ"
Миа "бид тохиролцсон юм. Би түүнийг ахаа гэж харна харин тэр намайг дүүгээ гэж харах ёстой. Найз охин эсвэл найз хөвгүүний хайрыг нөхөж чадахаар ах дүүс. Тэнээс салаад... Үгүй ээ, Тэн-д хаягдаад сэтгэлээр унаж байх үед болсон явдал юм лдаа. Хамгийн том дүрэм нь хэрэв хэн нэгэн нь нөгөөхөө өөр нүдээр харж хайрлаж эхэлвэл нөгөөх нь зогсоож бидний харилцаа бүр мөсөн дуусах болно. Хэзээ ч нэг нэгнээ ахин харахгүй"
Чэын "амиа хорлох тоглоом шиг л сонсогдож байна"
Миа "тийм байгаа биз? Би түүнд сайн болсон гэдгээ үнэхээр мэдээгүй. Чамайг түүнтэй дотно болох үед л хардаад байгаагаа ойлгож бүр ч их сайн болох шиг болсон"
YOU ARE READING
DoLL [хүүхэлдэй] /дууссан/
RomanceХүүхэлдэйгээр эхэлсэн харилцаа хүүхэлдэйгээр төгсөж ахин хүүхэлдэйгээр л эхэлнэ...