Найм

1.6K 158 3
                                    

Чэын "сэрчихсэн үү? Цайгаа уу, би өглөөний цай бэлдчихсэн"

Рэнжон "уучлаарай, би түрүүлээд явлаа"

Юү вэ одоо болтол уур нь гараагүй байгаа юм байхдаа? Хэнтэйгээ тэгэж муудалцчихаад бөөн юм болоод байгаа юм бол? Аав нь уу? Гэхдээ аавтайгаа их эвтэй л харьцдаг юм шиг байсан даа. Тэгвэл өөр хэн байж болох уу? Ээж..? Эсвэл ах эгчтэй юм болов уу..? За ер нь надад ямар хамаа байна аа? Зүгээр л би өчигдөр дэндүү том шоконд орчих шиг боллоо...

Цайгаа уугаад өдрийн цайгаа савлаад гэрээс гарлаа. Цаг эрт байх чинь вэ? Өнөөдөр эхний өдөр болохоор л сэтгэл хөдлөөд эрт сэрчих шиг болсон. Хэд хоноод ирэхээр өглөө босож чадахаа байх биз. Гэхдээ гадаа ингээд алхах гоё байна шүү. Хэзээ хамгийн сүүлд ийм тайван байснаа санахгүй юм. Хорвоо ертөнц өөрчлөгдчихсөн юм шиг л санагдаж байна. Хүн доторх ертөнцөө өөрчлөвөл хүрээлж буй ертөнц нь хүртэл өөрчлөгддөг бололтой. Үнэхээр таалагдаж байна. Гадаа дулаан орж байгаа нь илт мэдэгдэж байна шүү.

Чэын "Мамамиа~~"

Миа "өглөөний мэнд, хачин байна шүү"

Чэын "юү хачин байна гэж?"

Миа "чи намайг Мамамиа гэж дуудаагүй их удсан байна"

Чэын "нээрэн тийм байна шүү"

Миа "яасан эрт ирээ вэ?"

Чэын "би угаасаа л ингэж ирдэг шдээ, гэхдээ чи нээрээ сургууль дээр юү хийж яваа юм? Сургалт чинь яасан юм?"

Миа "сургалт түр завсарлачихсан байгаа, долоо хоног амраад орно гэсэн"

Чэын "бас тэгдэг юм уу?"

Миа "ингэхэд чи сургалтанд суухгүй юм уу?"

Чэын "надад гадаад руу явж сурах сонирхол алга, бас одоогийн нөхцөл байдалд бол надад халаасны мөнгө ч алга"

Миа "тийм ч юм уу? Гэхдээ нээрээ чи цалин авахгүй гээд хэлчихсэн юм уу?"

Чэын "өөр арга байгаагүй юм аа, гэрт нь байгаа нь л их юм шдээ"

Миа "хэр удаан байна гэж бодож байна?"

Чэын "Рэнжоны хэлснээр-----"

Миа "Рэнжон?"

DoLL [хүүхэлдэй] /дууссан/Where stories live. Discover now