Арван Зургаа

1.5K 164 2
                                    

Хаалганы хонх дугарахад нь гайхан доош буулаа. Өдрийн цайны цаг л дөнгөж өнгөрч байхад хэн байдаг билээ. Рэнжон ирэх болоогүй л байна даа... Эсвэл намайг ахиад явчих вий гэж айсандаа эрт ирж байгаа юм болов уу?

Нүүрэндээ учиргүй инээмсэглэл тодруулан хаалга тайлаад нүдэнд харагдсан хүн инээмсэглэлийг минь үргэхэд хүргэв. Цочирдсондоо амнаас ч үг гарахгүй байна. Сичэн ч бас намайг энд хараад гайхаж байгаа нь илт.

Чэын "С..Сичэн?!"

Сичэн "чи энд юү хийж байгаа юм?"

Чэын "чи өөрөө"

Сичэн "Рэнжоны гэр биш юм уу? Надад хаягаа буруу заагаад өгчихсөн юм байхдаа"

Чэын "Рэнжоныг яаж таньдаг юм?"

Сичэн "дүү, харин чи яаж таньдаг юм?"

Чэын "д..дүү гэнэ ээ?"

Сичэн "чи яаж таньдаг юм? Бас яагаад энд байгаа юм?"

Сичэн ямар нэг зүйлийг санасан уу, эсвэл ойлгосон уу царай нь гайхсан байснаасаа ууртай болж хувираад шууд л дайраад гэр лүү орчихов. Би түүнийг даган зочны өрөөнд орж ирлээ. Тэр эргэн тойрныг харж байснаа Рэнжоных гэдгийг мэдсэн нь мэдээж.

Сичэн "тэгэхээр тэр гэрийн үйлчлэгч нь чи байх нь ээ"

Чэын "ю..юү? т..ти..тийм ээ"

Яагаад хэл ам минь ингэтлээ орооцолдоод сандарч гацаад байна аа. Ямар нэг муу зүйл болох гээд байгаа юм шиг. Аль эсвэл аль хэдийн болчихсон юм шиг.

Сичэн "яв"

Чэын "юү?"

Сичэн "яв гэж байна. Оройтоогүй байгаа дээрээ явж үз"

Чэын "юү оройтно гэж?"

Сичэн "ингэхэд чи яагаад энд байгаа юм?"

Чэын "чи өөрөө хэлсэн шдээ, гэрийн үйлчлэгч"

Сичэн "яагаад энд гэрийн үйлчлэгч хийгээд байгаа юм?"

Чэын "тэр чинь.."

Сичэн "ойлгохгүй байна уу? Тэгвэл... Чи яаж Рэнжоны хажууд байж чадаж байна аа?"

DoLL [хүүхэлдэй] /дууссан/Where stories live. Discover now