/сарын дараа/
/дуудлага/
Чэын "юү хийж байна?"
Сичэн "унтаж байсан"
Чэын "ийм эрт үү?"
Сичэн "шөнийн 1 цаг болж байна"
Чэын "хөөх~~~ тийм үү? Би мэдээгүй юм байна"
Сичэн "согтуу байгаа юм уу?"
Чэын "харин лдээ"
Сичэн "хаана байна?"
Чэын "чамд хамаагүй ээ~~ өөдгүй амьтан"
Сичэн "хурдан гэртээ харь"
Чэын "ямар гэр? Танайх уу? Гэхдээ би чамтай хараахан гэрлээгүй байгаа юм чинь арай ч миний гэр болчихоогүй юм байна"
Сичэн "тасаллаа"
Чэын "тэг лдээ... Арчаагүй амьтан! Тэгэж их хичээсний минь хариуд ердөө долоо л хоног уу? Намайг чамд таалагдах гэж хэчнээн их хичээснийг чи ер нь мэдэх үү? Хэрэв анхнаасаа л сонирхохгүй байсан юм бол яах гэж гуйсан юм?"
Сичэн "..."
Чэын "ХЭЛЭЭЧ!! Н*ВШОО!!"
Сичэн "гэртээ харь, маргааш ярилцъя" *таслах*
Бүр тасалж байх шив. Яаж ийм зүйл байж болно гэж. Тэр яг таарч байсан. Яг миний сонирхол мөн. Бүтэн сарын турш түүний араас гүйж байж арай гэж өөрийн болголоо гэж бодсон юмсан. Зүгээр л намайг гүйгээд байхаар өрөвдчихсөн юм болов уу? Тэгээд л тэгэж амархан надаас түрүүлж үрхье гэж гуйсан юм байна. Гэтэл би гэж нэг өөрийн ухаангүй амьтан. Түүнд тоогдчихлоо гэж бодоод хэчнээн баярлаж дэвхцлээ. Хэчнээн их сайн байсан билээ. Зөвшөөрөөд үерхдэг болоод долоо л хоносон. Ганц удаа гадуур гарч, ганц удаа гараас хөтлөөд л болсон. Тэгээд л дуусчихсан. Салъя гэсэн. Яасан гэж надад тэгэж хандаж байгаа юм бэ? Би юүг буруу хийчихсэн юм?... Эсвэл эрэгтэйчүүд ийм л хүмүүс байх. Араас нь гүйгээд л хэт сайн гэдгээ мэдэгдүүлээд байвал зүгээр л тоглоод өнгөрүүлдэг. Оймсоо сольж байгаа юм гэдэг шиг.... За яахав!! Би түүнийг үүндээ харамсахаар болгож чадах байх... Үгүй ээ, заавал чадах ёстой!!... Ингэж л эмэгтэйчүүд өөрчлөгддөг...
YOU ARE READING
DoLL [хүүхэлдэй] /дууссан/
RomanceХүүхэлдэйгээр эхэлсэн харилцаа хүүхэлдэйгээр төгсөж ахин хүүхэлдэйгээр л эхэлнэ...