Хаалганы хонх дугарахад би юмаа янзлаад дууссан учир доош буулаа. Миний хуучин өрөөнд нэг ор мөн нэг шүүгээ л байна. Яахав ширээ нэг их хэрэг болохгүй л байх. Хэрэв хэрэг болвол галын өрөөний ширээг ашиглаж болох байх.
Доош буун хаалга тайлахад хайрцагтай зүйл байсан барьсан нэг ах байх ба ард нь хүнсний хүргэлтийн машин гадаа ирэн зогссон байлаа.
Рэнжон "аан, ирчихсэн үү? Ийшээ үүдэнд оруулж ирээд тавьчих"
Чэын "хүнсээ захиалсан юм уу?"
Рэнжон "тийм ээ, өдөр аав бид хоёр явж байгаад"
Чэын "гэхдээ яагаад хоёрхон хайрцаг юм байгаа юм?"
Рэнжон "их юм авбал муудчихна гэж бодсон юм, бас үйлчлэгч авчих болохоор үйлчлэгч тухай бүрт нь цуглуулаад болох байх гээд"
Чэын "хэрэв тухай бүрд нь бага багаар авбал мөнгө их орно шдээ, бөөнд нь л авах хэрэгтэй байсан юм"
Рэнжон "нэмээд захиалчих уу?"
Чэын "хэрэггүй дээ, чиний шийдвэр юм чинь"
Хх "нөгөө... тооцоогоо"
Рэнжон "ЮҮ?!"
Чэын "өглөө хийгээгүй юм уу?"
Хх "үгүй ээ, манайх хүргэж ирээд мөнгөө авдаг юм лдаа"
Рэнжон "..."
Чэын "яасан?
Рэнжон "мөнгө байхгүй шдээ"
Чэын "Бэлэн мөнгө байхгүй бол карт уншуулчихаж болно"
Рэнжон "миний зээлийн карт маргааш гарна"
Чэын "бурхан минь, чи яг хэдтэй юм бэ?"
Рэнжон "19"
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Чэын "баярлалаа"
Хх "заа~~ дараа ахин юм захиалах хэрэг гарвал бидэнтэй холбогдоорой"
Яах ч аргагүй болоод би өөрт байсан мөнгөө шавхаад хүргэлтийн мөнгийг өгсөн юм.
YOU ARE READING
DoLL [хүүхэлдэй] /дууссан/
Storie d'amoreХүүхэлдэйгээр эхэлсэн харилцаа хүүхэлдэйгээр төгсөж ахин хүүхэлдэйгээр л эхэлнэ...