Арван Тав

1.6K 167 8
                                    

Тааз ширтэн хэвтэх нь сүүлдээ миний зуршил болох нь ээ. Гэхдээ энэ юм юманд тустай шүү. Юм бодож эргэцүүлнэ, тайвшрана. Өөрийгөө олно. Хүсэл мөрөөдлөө хайна. Бүх л зүйлийг бодол дотроо хийж болно. Хүсвэл таазан дээр дуртай киногоо төсөөлөөд үзэж болох л юм.

Өрөөний хаалга онгойн Рэнжон орж ирэхэд нь би гайхан өндийлөө. Дэрээ хажууд минь тавиад хөнжил рүү шургаад орчихов. Юү болоод байгааг гайхахын сацуу бэлхүүсээр минь тэврэх хоёр гарнаас болж сандарна.

Чэын "ю..юү хийгээд байгаа юм?"

Рэнжон "миний дэр чамайг санаад байна гээд байсан юм"

Чэын "тэгвэл дэрээ л надад өгөхөд болох юм биш үү?"

Рэнжон "би дэргүй бол унтаж чаддаггүй юм"

Чэын "тэгвэл миний дэрийг аваад явж болно оо"

Рэнжон уурласан бололтой тэврэлтээ чанглан "тэгвэл би чамайг санасан болохоор ингэж байна гээд бодчих" гэж хэлээд улам ойртлоо.

Нүүр нь минийхтэй тун ойртсон ч би дээшээ хараад хэвтчихсэн байгаа болохоор юм хэлэхэд нь ч тэр, зүгээр амьсгалах нь ч чихэнд мэдрэгдээд бие минь мод шиг л хөшчихөв.

Юү гэж хэлэхээ мэдэхгүй нүдээ бүлтийлгэн хэвтсээр... Рэнжон анзаарсан бололтой өндийн над руу нэг харлаа. Би түүн рүү эгцэлж харж чадахгүй байна. Хальт хальт нүднийхээ булангаар харчихаад дээшээ л хараад хэвтээд байв.

Гэнэт Рэнжон хацар дээр минь үнсчихэв. Гайхан одоо л түүн рүү харж байна.

Рэнжон "чамайг тайвшруулах гэсэн юмсан, нэмэр болсонгүй юү?"

Чэын "ингэхээр чинь хэн тайвширах юм улам л сандрана шдээ"

Рэнжон "тэгвэл яавал тайвширах юм? Ингэвэл үү?" гээд энэ удаа уруул дээр үнсчихлээ. Миний царай болоод бие минь мөн л сандарсан байдалтай хэвээр.

Рэнжон гайхсан янзтай "тэгээд би хийх ёстой юм бэ?" Гэхэд нь бага зэрэг хотойгоод "энэ хоёр гараа авчихаж болох уу?" Гэлээ.

Рэнжон бушуухан гараа авахад нь би нэг амьсгал авахтай болж тайвшираад түүн рүү харан "эмэгтэй хүүхдийн өрөөнд дураараа орж ирээд ингэж хамаагүй оронд нь орж, биед нь хүрээд, үнсэнэ гэдэг чинь бүдүүлгээр зогсохгүй хууль зөрчсөн явдал"

DoLL [хүүхэлдэй] /дууссан/Where stories live. Discover now